Дотоод аудитор
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд дотоод аудитын ажлыг гүйцэтгэх;
- Төлөөлөн удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хорооны даргад ажлаа шууд тайлагнаж ажиллах;
- Компанийн эдийн засаг, санхүү бүртгэлийн хэлтэстэй хамтран, аудитын хорооны чиг үүргийг хэрэгжүүлэх, компанийн санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
Мэргэжил, туршлага:
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Олон улсын болон дотоодын аудитын Компанид 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Дотоод аудитын ажил, төсөл дээр ажиллаж байсан туршлагатай.
Ур чадвар:
- Англи хэлний өндөр мэдлэгтэй /бичгийн болон аман/;
- Excel болон бусад оффис программуудыг мэргэжлийн болон хэрэглээний түвшинд бүрэн эзэмшсэн;
- Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, өсөж дэвжих эрмэлзэлтэй байх.
Нэмэлт мэдээлэл
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бороогоулд ХХК-д ажилд орохыг хүссэн иргэн бүр нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх боломжтой ба бид сонгон шалгаруулалтаа дотоод журмын дагуу ил тод, үнэнч шударгаар явуулж, эцсийн үр дүн багийн шийдвэрээр гардаг ба сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон Ажил горилогчийн анкетийг манай байгууллагын веб сайтаас авах боломжтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.