Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Ди Би Эм лизинг" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ЭХ ҮҮСВЭР, ГАДААД ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН

2,500,000 - 3,000,000 ₮ | Тохиролцоно
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Компанийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэх, шаардлагатай баримт бичгийг боловсруулах;
  • Хөрөнгийн эх үүсвэр татан төвлөрүүлэхтэй холбоотой судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэх, санхүүгийн эх үүсвэрийн бүтцийг тодорхойлж, холбогдох мэдээллийг боловсруулах;
  • Гадаад, дотоодын харилцагч байгууллагуудтай харилцаа тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Ажлын байрны зорилготой холбоотой бусад ажил үүрэг.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Банк, санхүү, бизнесийн удирдлага, эдийн засагч, олон улсын харилцаа, гадаад худалдааны чиглэлээр их, дээд сургууль төгссөн. /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх/;
  • Хэрэв шинэ төгсөгч бол энэ чиглэлээр бие даан суралцах хүсэл эрмэлзэлтэй,
  • Англи хэлний ярих, сонсох, бичих, уншиж ойлгох ахисан түвшний чадвартай;
  • Харилцааны өндөр ур чадвартай;
  • Powerpoint, Word, Excel, Spreadsheet программууд дээр ажиллах, танилцуулга бэлтгэх ур чадвартай;
  • Илтгэл тавих ур чадвартай;
  • Санхүүгийн тайлан, үр дүнг ойлгодог, түүнийг тайлбарлах чадвартай;
  • Санхүүгийн төлөвлөгөө, эх үүсвэрийн хүү, шимтгэлийн тооцоолол хийх чадвартай;
  • Ажил хэрэгч, ажилдаа бүтээлч, идэвх санаачилгатай, аливаа асуудлыг задлан шинжилж, дүгнэх, нэгтгэх, шийдвэр гаргах чадвартай;
  • Цаг төлөвлөлт, зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, багаар болон бие даан ажиллах чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.

Нэмэлт мэдээлэл

Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-ийн зорилго нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд болон импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх явдал болно.

 Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг “Ди Би Эм лизинг” ХХК-ийн ажлын байрын сонгон шалгаруулалтад урьж байна.

 

   Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет болон CV /Сүүлийн 6 сард авхуулсан цээж зурагтай /;
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
  • Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/ ;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас77307070, 91117856

Зар нийтэлсэн огноо

2024-06-12 18:53

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Тооцооны нягтлан бодогч /Шинэ төгсөгч байж болно/Юбикаб ХХК
2024-07-01
НЯГТЛАН БОДОГЧ -ЭРДЭНЭТ ХОТНатурал текстайл групп ХХК
2024-06-21
ЗЭЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН /ЭРДЭНЭТ САЛБАРОчир Ундраа ОМЗ ББСБ
2024-06-12
Тооцооны нягтлан бодогчДотно Финанс ББСБ ХХК
2024-06-21
Өмнөговь салбар, Цогтцэций тооцооны төвт ЖолоочХаан Банк
2024-06-27
САНХҮҮГИЙН МЭРГЭЖИЛТЭНМонголын Алт групп
2024-06-21
ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕРКапитрон банк
2024-06-13
Эдийн засагчМRТ Менежмент ХХК
2024-07-01
Хуулийн мэргэжилтэнМонголын Банкны Холбоо ГҮТББ
2024-06-12
НЯГТЛАН БОДОГЧKitchen All
2024-07-05
Бэлэн бүтээгдэхүүний няравҮлэмж Органик ХХК
2024-07-01
Хангамжийн нярав / Дархан-Уул аймагт /Дархан Комфорт Цогцолбор ХХК
2024-07-04
БОРЛУУЛАЛТЫН ШИНЖЭЭЧНэкст Групп XXK
2024-06-27
Хувийн банкны захиралАриг Банк
2024-07-01
АХЛАХ АУДИТОРЦахиур ХХК
2024-06-27
ХЯНАЛТЫН НЯ БО (ОРОН НУТАГ ДАХ САЛБАР ХХК ХЯНАХ)Монгол Эм Импэкс Концерн
2024-07-02
Теллер /Сүхбаатар аймаг/Голомт Банк
2024-06-25
Гишүүнчлэл хамтын ажиллагаа хариуцсан менежерМонголын Банкны Холбоо ГҮТББ
2024-06-12
Нягтлан бодогчИнтакс Эс Каунсл ХХК
2024-07-04
Архангай салбар, Чулуут тооцооны төвд Бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөхХаан Банк
2024-07-04

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.