Захиргааны ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Компанийн удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, захиргааны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж архив, албан хэрэг хөтлөх, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх чиглэлийн хүрээнд ажиллана.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөцийн удирдлага, Хууль эрхзүй, Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй эсвэл үүнтэй төстэй мэргэшлийн чиглэлээр сурч төгссөн;
- Захиргаа, архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр 1 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Хариуцлагатай, гүйцэтгэлийн хурд сайтай, идэвх санаачилгатай, мэргэжлийн ёс зүйтэй, ;
- Монгол хэлний дүрэм, найруулга зүй, архив албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй;
- Авто зам, барилга, уул уурхайн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Чадварлаг мэргэжилтэн танд бид дараах боломжуудыг санал болгож байна.
Хоол, унааны нэмэгдэл;
- Гар утасны төлбөрийн хөнгөлөлт;
- Ажлын үр дүнгийн УРАМШУУЛАЛ,
- "УЯН ХАТАН ЦАГ"-ийн систем,
- Олон салбарт бизнесийн МЭДЛЭГ, УР ЧАДВАРАА тэлэх боломж,
- Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн "ТАЛАРХЛЫН ХУРИМТЛАЛ"-ийн хөтөлбөр,
- "Аз жаргалтай ажилтан хөтөлбөр"- ийн хүрээнд "МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ", "ЙОГА", "ФИТНЕС, БАССЕЙНЫ ХӨНГӨЛӨЛТ", СПОРТ ЗААЛ,
- "МИНИЙ МАКС"- хөтөлбөрийн хүрээнд Бургер кинг, М МАРТ-сүлжээ дэлгүүр, Берлин зоог, Нама, Ардын банш, GEOX, COCCINELLE брэнд, Hansang ресторан, Рамада зочид буудал, INNJOY ресторан, Титэм спорт бар гэх мэт худалдаа үйлчилгээний салбаруудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх;
- Гэнэтийн ослын даатгалд хамрагдах;
- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг,
- Эрүүл мэндийн байгууллагаар өөрөө болон гэр бүлийн гишүүдийг үзүүлэх, сургууль, цэцэрлэгийн хариуцлагатай жижүүр (school police) хийх үеийн цалинтай чөлөө;
- Эерэг зөв хандлагатай, ёс зүйг эрхэмлэдэг, эвтэй ХАМТ ОЛОН-той гар нийлж илүү ихийг хийж, бүтээх боломж;
- ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН тав тухтай тохилог оффис;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.