Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн сүлжээ, мэдээллийн систем, мэдээллийн сан, мэдээлэл солилцоо, дэд бүтэц, платформ, систем, сервер, тоног төхөөрөмж, интернэтийн үйлчилгээний нууцлал, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах. Мэдээллийн аюулгүй байдлын бодлогын бичиг баримтыг боловсруулах, сайжруулах, батлуулах хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, инновацын судалгаа хийх, сургалтын материал, гарын авлага бэлтгэн ажилтнуудад сургалт зохион байгуулах.
Ур чадвар:
- Нэвтрэлтийг тест хийх, эмзэг байдлыг тодорхойлох, эрсдэлийг удирдах, нотлох, хариу арга хэмжээ авах
- Сүлжээ, сервер, сторэйж, мэдээллийн сан, виртуалчлал, контейнер оркастрэйшний аюулгүй байдлыг хангах
- Судалгаа шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэх ур чадвартай
- Дүрэм журам, стандарт, хуулийн мэдлэгтэй байх, баримт бичиг боловсруулах ур чадвартай байх
- Мэргэжлийн сертификатуудтай бол давуу тал болно.
- Харилцааны ур чадвартай, сөргөлдөөнийг удирдах чадвартай
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай
- Ёс зүйтэй байх
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.