- Экскаваторын оператор Уулын ажлын аюулгүй ажиллагааны горим, зааварчилгаануудыг мөрдөж ажиллах,
- Тухайн өдрийн хийсэн ажлын мэдээг үнэн зөв хугацаанд нь мэдээллэх, гүйцэтгэсэн ажлыг бүтээлийн хуудсанд цаг тухай бүрт бүртгэж деспитчерт хүлээлгэн өгөх,
- Мөргөцгийн налуу, улны төвшинг (+-30 см) уулын ажлын холбогдох паспортын дагуу ачилт хийх, хэлбэржүүлэх, ул, түвшин, хязгаарын гадас тавиулах, ачилтын явцад уулын мастер болон маркшейдерээр хяналт тавиулах,
- Мөргөцгөөс нүүрс ачих үед уулын мастер, геологи инженерүүдийн шууд удирдлаган доор нүүрсийг ангилж бохирдол багатай (нүүрсний таазыг 20 см-ээс ихгүй хуулан цэвэрлэнэ) ялган ачилт хийх,
- Хөрс болон нүүрс ачилтын үед хүнд даацын автосамосвалын операторт ойлгогдохуйц дуут дохио өгөх, ачиж буй нүүрсний төрөл ангиллыг жолоочид хэлж, буулгах байршлыг заах,
- Ээлжийн төлөвлөгөөг ханган үр бүтээлтэй ажиллах,
- Экскаваторын операторын мэргэжлийн үнэмлэх болон Монгол улсын жолооны механизмын М ангилалтай байх,
- 5м3-ээс дээш шанаганы багтаамжтай экскаватор дээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх,
- Уул уурхайд хүнд машин механизмийн жолоодох талаар зохих мэдлэгтэй,
- Цаг сайн баримталдаг,
- Хувийн зохион байгуулалт сайтай,
- Харилцааны ур чадвар сайтай багаар ажиллах чадвартай байх,
- Идэвхи санаачлагатай, хариуцлага хүлээх, ажлын ачаалал даах чадвартай байх,
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.