Захиалагчийн хяналтын инженер /Төсөл/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Өргөтгөл шинэчлэлийн зураг төслийн техникийн даалгавар боловсруулах, зураг төсөв хянах
- Зураг төслийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар хянуулах, батлуулах
- Төслийн барилгын ажлыг БНбД дагуу чанарын шаардлага холбогдох стандартад нийцүүлж, техникийн хяналт хийж ажиллах
- Барилгын ажлыг батлагдсан зураг төсөв, төлөвлөгөө, болон барилгын норм, дүрэм, технологийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих
- Чанарын шаардлага хангаагүй гүйцэтгэлийг дахин хийлгэх, засварлуулах
- Барилгын ажлын гүйцэтгэлийн тайлан боловсруулж тайлагнах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын инженерээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Төсөв, төлөвлөгөө боловсруулах чадвартай,
- Бичиг баримт боловсруулах чадвартай,
- CAD зэрэг мэргэжлийн програм хангамжууд дээр ажиллах чадвартай,
- 2 буюу түүнээс дээш төсөл дээр хяналт хийж байсан туршлагатай,
- Багаар ажиллах чадвартай
- Гэрээний хугацаанд бүлээрээ байрлах боломжтой
Бусад
БайршилБаянхонгор аймаг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлГэрээт/ Зөвлөх
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.