Уурхайн төлөвлөлтийн инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уурхайн дунд болон богино хугацааны төлөвлөлтийг гаргаж уурхайн үйл ажиллагаанд өдөр тутам хэрэгжүүлж ажиллах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх;
- Уурхайн боловсруулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу удирдан зохион байгуулах, ТЭЗҮ тайлан мэдээллийг боловсруулах, танилцуулж батлуулах
- Хэмжилт боловсруулалтын ажлын мэдээллийг холбогдох удирдлагуудад тогтмол хүргэж байх.
- Уурхайн төлөвлөгөөний дагуу уулын ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавьж уул уурхайн хэсгийн ажилтнуудтай хамтран ажиллаж төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэх
- Уулын олборлолтын ажлыг орчин үеийн техник технологийн бодлого, инженерчлэлд тулгуурлан урт болон богино хугацааны төлөвлөлтийг эдийн засгийн болоод үйл ажиллагааны хувьд хамгийн ашигтай байх боломжит арга замуудыг сонгон оновчтой шийдвэр гаргах;
- Төлөвлөгөөтэй холбоотой сайжруулалтыг удирдах, шаардлага тавих;
- Уурхайн холбогдох дүрэм журам, уулын ажлын стандарт норм ашиглалтын зааврыг баримтлан өдөр тутмын төлөвлөлтийн ажлыг зохион байгуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Уул уурхайн ашиглалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан байх
- Техникийн тайлан бичих ур чадвартай байх;
- Уурхайн ашиглалтын хугацааны төлөвлөгөөний талаар ойлголттой;
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг;
- Autocad, Surpac, Micromine зэрэг мэргэжлийн уул уурхайн төлөвлөлтийн программ, оффисын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Англи хэл дээр уншиж, бичиж, ярих чадвартай;
- Асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, харилцааны соёлтой, эерэг хандлагатай
- Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайн, ачаалал даах чадвартай
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.