Компанийн зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн борлуулалтын үйл ажиллагааг хууль, дүрэм журамд нийцүүлэн оновчтой үр дүнтэй зохион байгуулах
Борлуулалтын дотоод болон гадаад хүчин зүйлсийн судалгаа хийж, зах зээлийг нэмэгдүүлэх боломжийг судлах; судалгаанд үндэслэн борлуулалтын төлөвлөгөөг салбар нэгж, брэндээр төлөвлөх
Борлуулалтын орчин үеийн чиг хандлагыг судалж, аргачлалыг нэвтрүүлэх
Борлуулалт, үйлчилгээний албаны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах
Албаны ажилтнуудыг өдөр тутмын удирдлагаар хангаж KPI үзүүлэлтүүдийг хянаж, дэмжлэг үзүүлэх
Салбар дэлгүүрийн борлуулалтыг хянах, нэмэгдүүлэх чиглэлт шаардлагатай арга хэмжээг авах, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх
Харилцагчийн үйлчилгээний стандартуудыг дагаж мөрдүүлэх, шинэчлэл, өөрчлөлтийг удирдан зохион байгуулах
Харилцагчийн үйлчилгээний асуудлуудыг шинжилж, шийдвэрлэх; чиглэл хандлагуудыг тодорхойлох; системийг сайжруулах
Удирдлагын оновчтой шийдвэр гаргалтад туслах судалгаа, төлөвлөлтөөр хангах
Харилцагч түншүүдтэй харилцан ашигтай ажиллах бодлого боловсруулан хэрэгжүүлэх, харилцааг удирдах
Харилцагчтай гэрээ байгуулах, хамтын ажиллагааг дүгнэх, гэрээний нөхцлүүд сайжруулах уулзалтыг төлөвлөх, удирдах зохион байгуулах
Худалдаа болон борлуулалтын чиглэлээр 5-с дээш, удирдах албан тушаалд 2-с дээш жил ажилласан туршлагатай
Борлуулалтын ур чадваруудад суралцсан, туршлага мэдлэгтэй
Гэрээ хэлэлцээр хийх түвшний харилцааны ур чадвартай
Тайлан төлөвлөгөө гаргах, тооцоолол, судалгаа, анализ хийх чадвартай
Харилцааны соёлтой, ёс зүйтэй, хувь хүнийхээ хувьд эерэг зөв хандлагатай
Баг удирдаж ажиллах ур чадвартай, манлайлах, хүнийг идэвхжүүлэх, бусдад хүлээн зөвшөөрөгдөх чадвар эзэмшсэн байх
Харилцагчийн үйлчилгээ, харилцааны стандартын мэдлэгтэй байх
Төсөл хөтөлбөр, төлөвлөгөө, баримт бичиг боловсруулах бичгийн чадвартай
Нээлттэй, бусдыг сонсох, асуудлыг олон өнцгөөс харж бүтээлчээр шийдэл гаргах чадвартай
Би Ти Эф ХХК нь 2005 оноос дэлхийн нэр хүндтэй adidas, Crocs, Dr.Martens, Guess, Jack Wolfskin, Kamik, Levi's, Liu Jo, Montbell, New era, Reebok зэрэг 20 гаруй брэндүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр үйл ажиллагаа явуулж буй компани юм
Бид дараах ажлын нөхцөлийг санал болгож байна:
Менежментийн багийн гишүүн болж ажиллана
Борлуулалт, гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал
Уян хатан ажлын цаг /Да-Ба: 07:30-09:30 ирээд 8 цаг ажиллах/
Хотын төвд тав тухтай оффис
Ажилтны хөнгөлөлттэй үнээр брэндийн бараа авах эрх
Эрүүл мэндийн үзлэг болон бусад хөнгөлөлт хангамжууд
Найрсаг, эрч хүчтэй, залуу хамт олон таныг хүлээж байна
Жич: Зөвхөн шаардлагад нийцсэн ажил горилогчтой холбогдон ярилцлагад урина
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.