Байгаль орчин болон усны хууль тогтоомж, дүрэм журам, стандартын биелэлтийг хангах,
Компанийн усны талаар баримтлах бодлого, менежментийн төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах, батлуулах, хэрэгжилт дээр мэргэжлийн зөвлөмж өгч хэрэгжүүлэлтийг хариуцах, хянах,
Компанийн байгаль орчин болон усны менежментийн талаар шинэ санал, санаачлага дэвшүүлэх, шууд харъяалах удирдлагадаа танилцуулах,
Гадаргын болон газрын доорхи усны хяналт, шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах, биелэлтийг хангах, үр дүнг тайлагнах
Ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэглээний ус, бохир усны чанар, эрүүл ахуйн шинжилгээ, тоо бүртгэл, тайлан мэдээг гаргах, хянах, бичиг баримтын бүрдэлд зөвлөмж өгөх, хариуцах,
Компанийн гэрээт байгууллага, зөвлөх, мэргэжилтнүүдийн гүйцэтгэх усны судалгааг удирдан зохион байгуулах, үр дүнгийн тайланг хянаж шууд харъяалах удирдлагадаа танилцуулах,
Харилцааны болон хэлцэл хийх чадвар
Орон нутгийн болон төрийн захиргааны байгууллагуудтай харилцаж байсан туршилга
Тайлан боловсруулах болон хянах чадвар, албан бичиг, бичиг баримт хөтлөлт, орчуулга
Төлөвлөлт хийх ур чадвар, төлөвлөгөө мөрдөх, цаг хугацаанд нь биелүүлэх
ArcGIS болон ойролцоох программ дээр ажилладаг байх
B ангилалын жолооны үнэмлэхтэй байх
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 14 хоног ажиллаад 14 хоног амрах ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой байх
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.