ЦАХИЛГААНЧИН, ТЕХНИКЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Барилга байгууламжийн гадна болон дотор цахилгаан, холбоо дохиоллын угсралт суурилуулалтыг хийж гүйцэтгэх /стандарт, шаардлагын дагуу/;
- Барилга байгууламжийн гадна болон дотор цахилгаан, холбоо дохиоллын угсралтын болон төлөвлөлтийн зураг унших, ажлын зааварчилгааны дагуу гүйцэтгэх;
- Барилга байгууламжийн бүх төрлийн цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг бэхлэх, цахилгаан болон холбооны тоноглол, хэрэгсэл суурилуулах, угсрах, холболт тохируулга, засвар үйлчилгээ хийх зэрэг ажил үүргийг гүйцэтгэнэ.
- Барилга байгууламжийн үндсэн хийцийн дагуу цахилгааны монтаж татах, холболт хийх, тоноглол суурилуулах, санал шийдэл гаргах;
- Удирдах, ахлах ажилтнаас өгсөн үүрэг даалгаврыг зааврын дагуу хийж гүйцэтгэх;
- ХАБЭА-ын дүрэм, журмыг мөрдөж ажиллах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Цахилгаан, холбоо дохиоллын чиглэлээр их дээд сургууль, МСҮТ төгссөн байх, мэргэжлийн үнэмлэхтэй байх;
- Мэргэжлээрээ ажилласан, ажлын дадлага туршлагатай байх;
- Багаар ажиллах чадвартай байх;
- Идэвх, санаачлагатай байх;
- Ажилч хичээнгүй, хариуцлагатай байх;
- Ажигч гярхай, ажлын сонор сэрэмжтэй байх;
- Ажлын уян хатан цагаар ажиллах;
Нэмэлт мэдээлэл
- Залуу эрч хүчтэй, чадварлаг, найрсаг хамт олон;
- Мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, олон талын мэдлэг туршлагыг хуримтлуулах боломж;
- Өсөн дэвжих боломж;
- Ажилтныг тогтмол сургаж хөгжүүлэх боломж;
- ХАБ-ын хувцас хэрэглэл, сургалтад тогтмол хамруулна;
- Засвар үйлчилгээний ажлаар Оюу Толгой сайт руу ажиллах боломж;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарАжилчид, туслах ажилтан
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас70121001, 95093401, 95093464
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.