Богино хугацааны төлөвлөлтийн инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уурхайн ТЭЗҮ-д тулгуурлах урт болон богино хугацааны төлөвлөлтүүд дээр хамтран ажиллах
- Уулын ажлын төлөвлөгөөг боловсруулах. /сараар/
- Батлагдсан уулын ажлын төлөвлөгөөний дагуу улирал, сар, 7 хоног, 24 цагийн төлөвлөгөө гаргаж, биелэлтэнд хяналт тавих
- Ил уурхайн хаягдлын овоолго, баяжуулах үйлдвэрийн хаягдлын овоолгуудын паспортуудыг зохиож тухайн паспортуудын дагуу ажлуудад хяналт тавих
- Хөрс хуулалт, хүдэр олборлолт, өрөмдлөгийн ажлын гүйцэтгэлийн өдөр тутмын мэдээг нэгтгэж сар, улирал, жилээр гаргаж удирдлагад тайлагнах
- Хэлтсийн аюулгүй ажиллагааны болон уулын ажлын төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийн талаар хурал 7 хоногт нэг удаа удирдан зохион байгуулах, тайланг бэлтгэх
- Дунд хугацааны төлөвлөлтөөс богино хугацааны төлөвлөлт боловсруулах
- Өрөмдлөг тэсэлгээний паспорт боловсруулах. /Гүйцэтгэл хянах, тооцоолол хийх/
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол:
Уул уурхайн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
Мэргэшил:
- Уул уурхайн чиглэлээр их дээд сургууль төгссөн,
- Уулын ашиглалтын инженер
- Уул уурхайн мэргэжилтэй
- Уурхай, уулын үйлдвэрийн технологийн талаар зохих хэмжээний мэдлэгтэй, хүдрийн нөөц болон бусад параметрүүдийг тооцоолох чадвартай байх, холбогдох хууль дүрэм, журам, заавар, гэрээ, хэлцлийн талаар зохих мэдлэгтэй байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх,
- Micromine болон Аutocad программ болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвар
Нэмэлт мэдээлэл
- Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай байх, харилцааны өндөр соёлтой, үнэнч шударга, зарчимч байх
Хувийн зохион байгуулалт маш сайтай, нууцыг чандлан хадгалах
Бусад
БайршилГовь-Алтай аймаг
СалбарУул уурхай
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.