Нярав, ХАБ-Н ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Няарвын ажлын байрын гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ажлын байрны тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний чанарт хяналт тавих;
- Компанийн ажилчдын ажил үүрэг хэвийн явуулахад шаардлагатай бараа, эд материалын хангалт, олголт хийх;
- Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны тооцоо бүртгэл хөтөлж, тайлан мэдээг тогтоосон хугацаанд гаргаж тайлагнах;
- Үндсэн хөрөнгө, бараа материал, эд хогшил холбоо, хамааралтай компаниудын эд хөрөнгийг бүртгэх, хүлээн авах, хадгалах, зарцуулах ажлыг хариуцах;
ХАБ-н ажилтын гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллага нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, дүрэм, журам, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
- Ажлын байранд мөрдөх журмууд, стандартуудыг бий болгох.
- Сургалт зохион байгуулах - Ажилтнуудад ХАБ-ын талаар мэдээлэл өгч, аюулгүй ажиллагааны сургалт явуулах.
- Ажлын орчны судалгаа хийх - Ажлын байранд аюул, эрсдлийг тодорхойлох, үнэлгээ хийх.
- Аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээ авах - Зөрчлийг сааруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх.
- Ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хянах - Мэдээлэл цуглуулах, ослын тохиолдлуудыг бүртгэх, шинжлэх.
- Ажилтнуудтай зөвлөх, дэмжлэг үзүүлэх - Аюулгүй байдалтай холбоотой асуудлуудаар ажилтнуудад зөвлөмж өгөх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Няравын ажлын байранд тавигдах шаардлага:
- Боловсрол: Нярав мэргэжлээр (эсвэл худалдаа, менежментээр) их дээд сургууль, мэргэжлийн сургууль төгссөн байх. Санхүү, нягтлан бодох бүртгэлээр мэргэжил эзэмшсэн бол давуу тал болно.
- Туршлага: Няравын ажлын туршлага (1-3 жил). Санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл, бараа бүтээгдэхүүний менежментэд ажиллаж байсан бол сайн.
- Компьютерийн мэдлэг: Нягтлан бодох бүртгэлийн программ, оффисын програмууд (Excel, Word) ашиглах чадвар.
- Бараа материалын мэдлэг: Бараа бүтээгдэхүүний онцлог, хадгалалт, логистикийн талаар мэдлэгтэй байх шаардлагатай.
- Ажлын зохион байгуулалт: Ажлын төлөвлөлт, цагийн менежмент, олон үүрэг даалгаврыг нэгэн зэрэг гүйцэтгэх чадвартай байх.
ХАБ-н ажилтанд тавигдах шаардлага:
- Боловсрол: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх. Мэргэжлийн сургалт, сертификаттай бол давуу тал болно.
- Туршлага: Ажлын байранд ХАБ-тай холбоотой туршлага, төсөлд ажиллаж байсан байдал. Ажлын аюулгүй байдал, эрсдлийн удирдлагын талаар мэдлэгтэй байх.
- Мэргэжлийн мэдлэг: Хөдөлмөрийн аюулгүй байдлын хуулиуд, дүрэм журам, стандартуудын талаар гүнзгий мэдлэгтэй байх. Техникийн болон аюулгүй байдлын үнэлгээ хийх чадвартай.
- Суралцах, хөгжих эрмэлзэл: Шинэ мэдлэг, технологи, аргачлалд суралцах сонирхолтой байх.
- Харилцааны чадвар: Багийн ажил, зөвлөлдөх, мэдээлэл дамжуулах чадвартай байх. Ажилтнуудад аюулгүй ажиллагааны талаарх сургалт явуулах чадвартай.
- Ажлын зохион байгуулалт: Ажлын төлөвлөгөө гаргах, гүйцэтгэлийг хянах, тайлагнах чадвар.
- Сэтгэл зүй: Аюулгүйн мэдрэмж, эрсдэлтэй нөхцөлд шийдвэр гаргах чадвар, стрессийн менежмент.
Нэмэлт мэдээлэл
ХАБ-н үнэмлэхтэй бол давуу тал болно.
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлУлирлаар
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.