Баяжуулалтын инженер /Дундговь/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Баяжуулах үйлдвэрийн технологийн тоо чанар болон ус шламын тооцоог технологи туршилт, үйлдвэрлэлийн туршилт, сорьцлолтын тайлан болон бусад холбогдох материал мэдээллүүдэд тулгуурлан боловсруулах;
- Баяжуулалтын технологийн судалгааг хийж гүйцэтгэх
- Баяжмалын зах зээлийн эрэлт хэрэгцээ, үнэ ханшийг судлах, нэвтрүүлэх.
- Технологийн судалгааны хүрээнд түүхий эдийн дээжийг авах, бэлтгэх, илгээх ажлуудыг удирдан зохион байгуулах
- Салбарын төр болон хувийн хэвшлийн байгууллагатай харилцан хамтран ажиллах
- Ажлын байранд тодорхойлогдох бусад ажил үүрэг.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Ашигт малтмал, баяжуулалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай;
- Компютерийн хэрэглээний программууд болон AutoCAD программыг бүрэн эзэмшсэн байх;
- Хөдөө орон нутагт багаар ажиллах чадвартай.
- Хятад, Англи хэлтэй бол давуу ьал болно.
Нэмэлт мэдээлэл
Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах ХӨӨТ-ийн уурхайд та бүхнийг урьж байна.
Та бүхнийг Монгол Улсын "ТОП 100" аж ахуй нэгж, улсынхаа хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулж буй дотооддоо баялагийг бүтээгч хамт олонд нэгдэхийг урьж байна.
Та бидний нэг болсноор:
- Амт чанартай өдрийн хоол,
- Тав тухтай амрах байр,
- Цалинтай чөлөө,
- Сургалтын тэтгэлэг,
- Хагас жил тутмын урамшуулал цалин,
- Хөдөө орон нутгийн нэмэгдэл цалин,
- Бүх төрлийн тэтгэмж (гэрлэлт,шинэ хүүхэд, …) хангагдах боломжтой
Бусад
БайршилДундговь аймаг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.