Брэнд менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн нэрийн косметик брэндийг хөгжүүлэх, зах зээлд таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх
- Брэндийн нутагшуулах стратеги боловсруулах, хэрэгжүүлэх
- Маркетинг, идэвхжүүлэлтийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах
- Брэндийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг удирдах
- Шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг удирдах, бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийг төлөвлөх
- Зах зээлийн судалгаа, өрсөлдөгчийн дүн шинжилгээ хийх
- Брэндийн нөөц, бараа захиалгыг төлөвлөх, удирдах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Гадаад харилцаа, маркетинг, бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Брэнд хөгжүүлэлт, маркетингийн чиглэлээр 2–3 жилийн туршлагатай
- Бүтээлч сэтгэлгээтэй, судалгаанд суурилан шийдвэр гаргах чадвартай
- Борлуулалтын тайлан, дүн шинжилгээ хийх, үр дүнг тооцоолох чадвартай
- Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
- Бие даан болон багаар ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
13 жилийн турш бид мэргэжлийн нүүр будалтын сургалт, үйлчилгээний чиглэлээр тэргүүлэн ажиллаж, олон мянган суралцагч, үйлчлүүлэгчдэдээ гоо сайхан төдийгүй өөртөө итгэх итгэлийг бэлэглэсээр ирлээ. Өнөөдөр бид өөрийн нэрийн косметикийн брэндийг хөгжүүлж, Монголдоо төдийгүй олон улсын зах зээлд өрсөлдөх шинэ үеийн алхам хийж байна.
Хэрэв та Монголын брэндийг дэлхийн тавцанд гаргах зорилго, хүсэл тэмүүлэлтэй бол, манай багт нэгдэж, хамтдаа ирээдүйг бүтээхийг урьж байна.
Давуу тал:
- Гоо сайхны салбарт ажилласан туршлагатай
- Дижитал маркетинг, сошиал медиа сурталчилгаа удирдсан туршлагатай
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.