Хүний нөөцийн мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн хүний нөөцийн төлөвлөлтийн дагуу сул орон тоо бий болсон ажлын байрыг тухай бүр албан тушаалын шаардлага хангахуйц чадварлаг хүний нөөцөөр хангах
- Сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулах
- Сонгон шалгаруулалтын үйл явц, арга ажиллагаа, нэмэлт шалгаруулалтын материалыг байнга сайжруулж ажиллах
- Компанийн ажлын зарын нэгдсэн сайтад нээлттэй ажлын байрны мэдээллийг тогтмол шинэчлэн байршуулах, бүрдүүлэлтийн эх үүсвэр, сувгийг нэмэгдүүлж ажиллах
- Шинэ ажилтанд байгууллага, ажил үүрэг, хамтран ажиллагчидтай танилцуулах, чиглүүлэх,
- Шинэ ажилтан, албан тушаал дэвшин ажиллаж байгаа ажилтны туршилтын хугацааны дасан зохицох хөтөлбөрийг чиглүүлэх,
- Хөдөлмөрийн харилцааг зохион байгуулах үйл ажиллагааны чиглэлээр
- Ажилтанг ажилд томилох, чөлөөлөх, шилжүүлэх, дэвшүүлэх, ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн харилцаатай холбогдох санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэх холбогдох тушаал шийдвэрийг төлөвлөх, батлуулах, мэдээллээр хангаж ажиллах
- Хөдөлмөрийн гэрээг боловсруулах, шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах, холбогдох ажилтнуудаас санал авах, батлуулах
- Ажилтанд хөдөлмөрийн гэрээ болон бусад холбогдох гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулах, хэрэгжилтэд хяналт тавих
- Байгууллагын соёлын болон ажилтны сэтгэл ханамжийн судалгааг зохион байгуулах, тайлан мэдээг гаргах,
- Компанийн хэмжээнд нийт ажилтнуудыг идэвхижүүлэх, урам зоригтой ажиллуулах, багийн үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээ, баяр ёслолын арга хэмжээг зохион байгуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөц болон сэтгэл судлалын чиглэлээр бакалавр зэрэгтэй,
- Хүний нөөцийн салбарт ажиллах дуртай байх,
- Уул уурхайн катеринг үйлчилгээний салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Хөдөө орон нутагт ажиллах боломжтой
Нэмэлт мэдээлэл
Та бүхэн бидэнтэй нэгдсэнээр:
- Залуу эрч хүчтэй бие биенээ дэмждэг баг хамт олонтой болох
- Сургалт хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой
- Мэргэжлийн чиглэлээрээ илүү туршлага хуримтлуулах боломжтой
- Цагийн уян хатан нөхцөлтэй
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.