Ажлын стрессийг давуу тал болгон ашиглах 5 зөвлөгөө
9 сарын 9. 10:210

Стрессийг бид ихэвчлэн сөрөг зүйл гэж боддог. Гэхдээ зөв чиглүүлж чадвал стресс бол таны карьерын амжилтыг хурдасгах хүчирхэг түлш юм. Ажлын байран дээр стрессээ хэрхэн зөвөөр ашиглаж болох 5 аргыг танилцуулж байна.

1. Стрессийг догдлол болгон хүлээж ав

Том танилцуулга, ярилцлагын өмнө зүрх дэлсэж, гараа чичрэхэд айдас гэж бодохын оронд догдлол гэж үзээрэй. Харвардын хийсэн судалгаагаар “Би догдолж байна” гэж хэлсэн хүмүүс илүү итгэлтэй, хүчтэй харагддаг байна. Тиймээс стрессийн хариуг сул тал бус, чадвар нэмэх шинэчлэлт гэж хүлээж аваарай.

2. “Энэ үнэхээр аюул уу?” гэж өөрөөсөө асуу

Орчин үед бид жижиг асуудлыг (мэйл ирээгүй, уулзалтад хоцрох гэх мэт) амь насанд аюултай мэт хүлээж авдаг. Тиймээс стресс төрөх үед өөрөөсөө асуугаарай: “Энэ асуудал миний аминд гурван минутын дотор аюул учруулах уу?” Хариулт нь “үгүй” бол зүгээр л “цаасан бар” буюу гадаад дүр төрхөөрөө аюултай, сүрдмээр мэт харагдавч бодитоор ямар ч хүч чадалгүй, хор хөнөөлгүй зүйл. Таны хийх ёстой зүйл бол тухайн энергийг илүү бүтээлч ажлуудад чиглүүлэх юм.

3. Түгшүүрийг уур болгон хувирга

Хэт их дарамт, боломжгүй мэт санагдах үед сэтгэл догдлох хэцүү байдаг. Энэ үед уур танд тусалж чадна. Уур нь биднийг илүү шийдэмгий, бүтээлч болгодог. Гэхдээ уурыг хүмүүс рүү биш асуудал руугаа чиглүүлээрэй. “Энэ боломжгүй” гэхийн оронд “Энэ асуудлыг заавал шийднэ” гэж бод.

4. Том зорилтыг жижиг алхамуудад хуваа

Стрессийн нэг гол шалтгаан бол асар том зорилт. Жишээ нь, “AI-аас болж бүх ажлаа шинээр сурах хэрэгтэй” гэж бодох үед тархи аргаа бардаг. Харин зорилтоо жижигхэн алхам болгон задал. Өчүүхэн ч гэсэн амжилтад хүрэх бүрд тархинаас допамин ялгарч, дараагийн алхамд илүү урам өгнө.

5. Өөрөөсөө том зорилгод төвлөр

Хамгийн хүчтэй арга бол зорилгоо өөрөөсөө давуулах. “Би алдаа гаргахгүй байх ёстой” гэж бодохын оронд “Би багтаа, хэрэглэгчдэдээ, олон нийтэд хэрхэн тусалж чадах вэ?” гэж бодоорой. Стресс хэвээр үлдэх ч илүү утга учиртай болж, таныг хөдөлгөх түлш болно.

Дүгнэлт

Олимпын тамирчид хамгийн их дарамттай үедээ дээд амжилтыг эвддэг шиг, бид ч бас хамгийн том амжилтаа ихэвчлэн стрессийн үед гаргадаг. Стрессийг арилгах гэж бүү тэмц. Харин зөвөөр ашиглаж сурвал таны карьерын замд хүчтэй түлш болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
4
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Generative AI ба ажлын байран дээрх “чимээгүй айдас”
02025-10-16 23:31
Gen Z нарын хувьд Сошиал медиа бол ажлын нэг хэсэг
02025-9-23 11:53
Насны ялгаварлал: Ахмад ажил хайгчдын сорилт ба шийдэл
02025-9-16 16:29
Ажлын стрессийг давуу тал болгон ашиглах 5 зөвлөгөө
02025-9-9 10:21
Шилдэг ажилтнуудын нийтлэг нэгэн ур чадвар — Марк Кубанийн зөвлөгөө
02025-9-4 14:41
Gen Z үеийнхэн ‘Toolbelt generation’ буюу олон ур чадвар эзэмшигч үеийнхэн болж байна.
02025-8-21 17:51
Ажлын байран дээрх нөхөрлөл үгүй болж буй нь ажил олгогчдын хувьд таагүй дохио болоод байна.
02025-8-13 9:11
ОХУ 2025 онд 1 сая Энэтхэг мэргэжилтнүүдийг ажилд авна.
02025-7-18 23:42
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
32025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07