Мөрөөдлийн ажилдаа ороход туслах мэргэжлийн зөвлөгөө
10 сарын 10. 10:530

Өнөөгийн өрсөлдөөн ихтэй хөдөлмөрийн зах зээл дээр бусдаас онцгойрох хэзээ хэзээнийхээс чухал болжээ. Иймд карьерын мэргэжилтэн Аманда Августин хэрхэн мөрөөдлийн ажилдаа орох талаар зөвлөгөө өгчээ.

Сэтгүүлч Конвэй Гиттэнс: Өрсөлдөөн ихтэй хөдөлмөрийн зах зээл дээр ажил горилогчид бусдаас хэрхэн онцгойрч гарах вэ, ямар арга байна вэ?

Аманда Августин: Чухал асуулт байна. Хамгийн түрүүнд түр азнаад, өөрийн зорилгыг зөв тодорхойлох хэрэгтэй. Ажил хайхдаа маш төлөвлөгөөтэй, зөв хайх нь чухал. Бүх ажлын зартай холбогдож, танилцуулгаа илгээгээд, аль нэгэнд нь орно гэсэн горьдлого өвөртлөөд сууж болохгүй. Маш анхааралтай хандах хэрэгтэй. Тиймээс жаал азнаад, “За, хийж байсан ажлуудаас аль нь надад хамгийн их таалагдсан билээ?” гээд бодоод үзэхийг би зөвлөдөг. Аль нь таалагдаагүйд, өөрийнхөө юу сайн хийдгийг, юу чаддаггүйг, юу хүсэж тэмүүлдгээ ч бас эргэцүүлж, түүнийгээ өнөөгийн хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулан, ямар мөрөөдлийн ажилдаа юугаар дамжиж хүрэх боломжтойг ойлгох нь чухал.

Нэгэнт юунд зорьж байгаагаа ойлгочихсон хойно ажил хайхад илүү хялбар болно. Хаана хүрэхээ мэдсэн цагт танилцуулгаа яаж бэлдэх, юуг чухалчлан үзүүлэх, хэнд хандах, ямар арга хэмжээнд оролцох гээд бүгд тодорхой болоод ирнэ. Цаашлаад түүндээ тохируулж чадвараа хөгжүүлэх, юуг хүндэтгэн үзэх, судлахаа ч ойлгодог юм.

Хамгийн том алдаа бол энгийн нэгэн хэвийн танилцуулга бэлдээд, аль байгууллага яг ямар хүн хайж байгааг сайн судлахгүйгээр азаа үзэх. Ажилд авч байгаа газар юунд анхаардаг, ямар чадварыг хамгийн чухалчилж үздэг зэргийг нь харах хэрэгтэй. Өөрийн танилцуулгыг түүнд нь тохируулан найруулж, янзлах их нэмэртэй байдаг юм.

Жишээлбэл, би маркетинг, харилцааны салбарт ажил хайж байлаа гэж бодъё. Ажилд авах гэж байгаа байгууллага ажлын байрыг юу гэж тодорхойлсон, ямар найруулгаар бичсэн байна гэдгийг сайтар харах хэрэгтэй. Тэгээд өөрийн танилцуулгаа түүнтэй ижил найруулгаар бэлдэж, ажлын шаардлагад нийцсэн туршлагуудаа онцлох нь зөв. Хадууралгүй гол асуудлаа ярихад, ажилтан хайж байгаа байгууллагын ажлын шаардлагад нийцэхээр чадвар байхгүй бол танилцуулгаа тийш илгээж аж туршиж, цагаа үрэх хэрэггүй. Ер нь танилцуулгаа илгээхийн өмнө заавал эргэн харж, шинэчилж, найруулж байх хэрэгтэй

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49
Амжилттай ажиллахад туслах дөрвөн асуулт
02024-11-3 21:15
Apple  компанид ажилтан шалгаруулахдаа ашигладаг Тим Күүкийн арга
02024-11-2 14:48
Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хангахад туслах дөрвөн арга
02024-11-1 17:11
Стресстэй ажил зөнөхөөс сэргийлдэг гэв
02024-10-25 21:13
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
12024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09