Хүүхдүүдийн хувийн нууцад хэт халдаж байна хэмээн ТикТокийг шүүхэд дуудав
8 сарын 5. 12:140

АНУ-ын засгийн газар цахим нийгмийн сүлжээний ТикТок платформыг бага насны хүүхдүүдийн хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулж, цаашлаад эцэг эхчүүд хүүхдийнхээ хаягийг устгах гэсэн ч болохгүй байгаа хэрэгт буруутай гэж үзэн шүүхэд гомдол гаргажээ.

Хууль зүйн яамны зүгээс тус платформын үйл ажиллагаа хүүхдийн хувийн нууцын эсрэг маш том гэмт хэрэг хийж байна хэмээн үзэж, нийгмийн цахим сүлжээнд үйл ажиллагаа явуулагч байгууллагууд 13-аас доош насны хүүхдийн мэдээллийг эцэг эхийнх нь зөвшөөрөлгүйгээр олж авахыг хориглосон хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа юм.

Хэдий тус платформ хүүхэд хамгаалах үйлсэд хичээнгүйлэн зүтгэдэг гэдгээ үргэлж илэрхийлдэг ч эх сурвалжуудын мэдээлснээр дээрхтэй ижил гомдол 2019 оноос хойш удаа дараа гарч байгаа гэнэ.

Харин ТикТокийн зүгээс насанд хүрээгүй хүүхдүүдийн хувийн мэдээллийг цаг тухайд нь устгадаг бөгөөд насанд хүрээгүй хэрэглэгчдэдээ хэрэглээний цагийн хязгаар тогтоох, батлан хамгаалагч бүртгүүлэхийг шаардах зэргээр хүүхдэд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг хэмээж байгаа юм.

Гомдолд дурдсанчлан 2019-2020 оны хооронд нийт 1700 эцэг эх хүүхдийнхээ хаягийг устгуулах хүсэлт өгсөн ч 2021 оны арван нэгдүгээр сарын байдлаар тэдний 30 хувь нь устгагдаагүй хэвээр байсан гэнэ.

Иймд дээрх мэт шалтгаануудын улмаас АНУ-ын засгийн газар тус платформын үйл ажиллагааг зогсоож, гаргасан зөрчил тус бүр дээр хариуцлага тооцож өгөхийг шүүхээс хүсжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05