Цөмийн хэлэлцээ хийж байсан төлөөлөгчийг Ираны дэд Ерөнхийлөгчөөр томилжээ
8 сарын 2. 11:570

Шинэчлэгч үзэлтэй Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан 2015 онд том гүрнүүдтэй цөмийн хэлэлцээ хийж байсан төлөөлөгч Мохаммад Жавад Зарифыг стратегийн асуудал эрхэлсэн дэд Ерөнхийлөгчөөр томилсон тухай тус улсын төрийн хэвлэлүүд пүрэв гарагт мэдээлжээ.

“Та үндэсний болон олон улсын хэмжээний томоохон үйл явдлууд, түүнчлэн бид Үндсэн хуулийн зорилтуудад хэрхэн хүрч буйг хянах үүргийг хүлээж байна” гэж М.Пезешкиан М.Зарифыг уг албан тушаалд томилох тухай захидалдаа бичсэнийг ИРНА мэдээллийн агентлаг уламжилсан байна.

Ираны Ерөнхийлөгч асан Хасан Руханигийн Засгийн газарт 2013-2021 онд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан М.Зариф бол 2015 оны цөмийн хэлэлцээрийг байгуулахын тулд удаан хугацаанд үргэлжилсэн хэлэлцээний үеэр олон улсын хүрээнд танил болсон хүн юм.

Цөмийн хэлэлцээрийг баталснаас хойш гурван жилийн дараа Ерөнхийлөгч асан Дональд Трамп АНУ-ыг уг хэлэлцээрээс гаргаж, Ираны эсрэг хориг арга хэмжээгүүдийг сэргээснээр хэлэлцээр мухардалд оржээ.

М.Пезешкиан сонгуулийн сурталчилгааны үеэр "Иран улсыг олон улсад илүү нээлттэй болгохын төлөө хичээх болно" гэж амлаж байв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05