Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

”-ийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 02 сарын 15-ны өдрийн 46, 05 сарын 30-ны өдрийн 183 дугаар тогтоолын дагуу “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл” үүсгэн байгуулагдсан билээ.

Зөвлөлийн үйл ажиллагаа нь “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль”, “Өрсөлдөөний тухай хууль”, Засгийн газрын 2012 оны 46 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрэм”-ээр зохицуулагдах бөгөөд тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй хэрэглэгчийн төлөөлөл, салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий бие даасан, хараат бус хамтын удирдлагын байгууллага юм.

Зохицуулах зөвлөл нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын болон үнэ, тарифыг хянан баталгаажуулах үйлчилгээний хураамж, сургалт сурталчилгаа, мэдээллийн орлого зэргээс санхүүжих бөгөөд тухайн жилийн үйл ажиллагааны төсвөө Засгийн газраар батлуулж, гүйцэтгэлээ тайлагнадаг болно.

Тус Зөвлөл тухайн орон нутгийн онцлог, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа, үйлчилгээний цар хүрээг харгалзан усны үйлчилгээний үнэ тарифыг ялгавартайгаар батлан мөрдүүлэх бөгөөд ингэснээр хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагыг эрүүл ахуйн стандартад нийцсэн цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээ эрхэлдэг нийтийн аж ахуйн байгууллагуудын цаашдын үйл ажиллагааны доголдлыг арилгах, усны алдагдлыг бууруулах, санхүүгийн алдагдлыг багасгах, Нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэлхийн бусад орнуудын дэвшилтэт технологи, туршлагыг нэвтрүүлэх, олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллахыг үйл ажиллагааныхаа эрхэм зорилго болгон ажиллаж байна.

Мөн манай Зөвлөл эрхлэх асуудлынхаа чиглэлээр холбогдох дүрэм, журмыг батлан мөрдүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, тухайн хот, суурин газарт хүн амыг цэвэр усаар хангах үйлчилгээний тарифыг боловсронгуй болгох бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг нэн тэргүүний зорилт болгоод байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Олон улсын байгууллага, Суурин төлөөлөгчийн газар

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2012

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.