Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Үндэсний шуудан

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монголын үндэсний өдөр тутмын “Үндэсний шуудан” сонин нь 2007 оноос хойш 14 дахь жилдээ хэвлэгдэн гарч буй бөгөөд уншигч захиалагчдын тоо нь тогтвортой байгаа өдөр тутмын сонин юм. Монгол Улсын 21 аймаг, бүх сумд, гадаадын 10 гаруй оронд уншигч, захиалагчтай болж, нийтлэлийн бодлого, үйл ажиллагааны цар хүрээ, мэдээллийн бодит байдал, шуурхай байдал, сэтгүүлчдийн ур чадвар, ёс зүй, хариуцлага зэрэг үзүүлэлтээр өргөн олны хүндэтгэлийг хүлээсэн, үндэсний хэмжээний өдөр тутмын сонин болж төлөвшсөн билээ. Тус сонин нь Монголын сэтгүүл зүйд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхийг бүтээж, мэргэжлийн түвшний хандлагын илэрхийлэл болж байгаа нийгэм, улс төрийн чиглэлийн сонин хэмээн мэргэжлийн салбарынхан болон уншигч захиалагчид үнэлдэг юм. Хараат бус, хариуцлагатай, мэргэжлийн, ёс зүйтэй байх зарчмыг гол мөрдлөгөө болгосон тус сонин уншигчдынхаа мэдээллийн эрэлт хэрэгцээ, ирээдүйн хандлагад тулгуурладаг юм. Ардчилсан, шударга ёс, хүний эрхийг дээдэлж, чөлөөт хэвлэлийн дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн түгээмэл зарчмыг сахин эрхэмлэж, нийт монгол үндэстний бахархал, эв нэгдлийг бэхжүүлж, бодит үнэн хийгээд мэдлэг шингээсэн мэдээлэл түгээхийг бид нийтлэлийн бодлогынхоо гол чиглэл болгон ажиллаж байна. “Үндэсний шуудан” сонинд одоогоор Монголын өдөр тутмын сонинд чадварлаг залуу 20 гаруй мэргэжлийн сэтгүүлч, график дизайнер, менежерүүд ажиллаж байна. Бид улс төр, эдийн засаг, бизнес, нийгэм, байгаль экологи, урлаг соёл, спорт гээд бүхий л салбарын үйл явдал, асуудалд нийтлэлээ зориулж, өдөр тутмын, цаг үеийн, анхаарал татсан, асуудал дэвшүүлсэн нийтлэлүүдийнхээ зэрэгцээ “Эдийн засгийн шуудан”, “Ногоон шуудан”, “Эрүүл мэндийн шуудан”, “Нийслэлийн шуудан, “Спортын шуудан”, “Амралтын шуудан”, “Хүүхдийн шуудан”, “Эрэн сурвалжлах шуудан” зэрэг төрөлжүүлсэн хавсралт сонинуудыг долоо хоног бүр хүргэдэг юм. Мөн сонины цахим хувилбар буюу npost.mn мэдээллийн сайт, npostmn instegram, npost.mn twitter, видео контент болон лайв хийх нэвтрүүлгийн багтай Үндэсний шуудан 40000 дагагчтай пэйж хуудастай. “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” уриатай тус сонин Монголд хэвлэгдэн гарч буй өдөр тутмын 12 сонины дотор захиалга, борлуулалтаараа тогтмол эхний гурван байрт багтсаар ирсэн бөгөөд тус сонины хамт олны амжилт ололтыг МСНЭ-ээс өндрөөр үнэлж Манай сонин долоо хоногт таван дугаар, улиралд 64 дугаар 12 хуудсаар хэвлэгдэн гарч, “Монгол шуудан” ТӨХК, Түгээмэл шуудан болон бусад хувийн компаниуд, сонин борлуулах цэгүүдээр дамжуулан уншигч, захиалагчдадаа хүргэж байна. Хамтын ажиллагаандаа харилцан бие биеийг хүндэтгэсэн, харилцан ашигтай, харилцан дэмжлэг үзүүлэх зарчмыг баримтлана. Бид та бүхэнтэй цаашид тогтвортой хамтын ажиллагаа өрнүүлж, реклам, сурталчилгаа, сонин захиалгын тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Эрүүл сэтгүүлзүйн төлөө

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Төрийн бус байгууллага

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2007

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Их тойруу Үндэсний шуудан сонин хуучнаар Ардын эрх

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.