Манай Түмэн Шувуут компани анх 2004 онд хуучин шувуун фабрикийн суурин дээр байгуулагдсан бөгөөд Сувилалын өндөг үйлдвэрлэдэг нэрээрээ хэрэглэгчдэд хэдийнээ танил болсон. Сувилалын өндөг гэдэг нь MNS 95-77 стандартын тодорхойлолт бөгөөд хамгийн чанартай, хамгийн шинэлэг өндөг юм. Ийм өндөгний 96 хувь нь амин дэм эрдэс бодисоос бүрддэг тул Сувилалын өндөг гэж нэрлэдэг. Бид 2006 оноос эхлэн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттайгаар хийж эхэлсэн. Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр тахианы амьдрах орчинг сайжруулаж, өндөгний үйлдвэрлэлийг цэвэр, эрүүл орчинд явуулах, хамгийн гол нь хэрэглэгчдэд чанартай, баталгаатай өндөг хүргэх боломжтой болсон. Иймд та бүхэн манай Шинэхэн, амтлаг, тэжээллэг өндгийг сонгоорой.
Аз жаргалыг үйлдвэрлэнэ.
1. Хүнсний үйлдвэрлэл
2.
3.
2004
200