Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Төгс голомт ТББ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Манай ТББ нь 2010 оны 4н сард анх үүсгэн байгуулагдаж харин 6н сарын 6ны өдөр анх улсын бүртгэлд бүртгүүлж хуулийн этгээд болсноор идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Төгсголомт төрийн бус байгууллагыг анх Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутанууд болох Т.Буяндэлгэр З.Билгүүн Т.Пүрэвзул нар үүсгэн байгуулсан. Харин одоо Т.Буяндэлгэр Төгсголомт ТББ-ын тэргүүнээр харин З.Билгүүн дэд тэргүүнээр Т.Пүрэвзул нягтлан бодогчоор ажиллаж байна. Манай ТББ-ын гол зорилго нь “Монгол улсын хөгжлийн төлөө хүн бүрийн оролцоог дэмжих”-д оршино. · Монгол улсын иргэд түүний дотор залуучуудын эх орны хөгжил дэвшил, ирээдүйн төлөө гэсэн санал бодол, хүсэл мөрөөдлийг сайн дурын үндсэн дээр нэгтгэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, оюунлаг иргэний төлөвшилд хөрөнгө оруулалт хийх, харилцан бие биеэ дэмжих, хамтын бүтээлч үйл ажиллагааг өргөжүүлэх, залуучуудын оюуны чадавхи боломжийг үр өгөөжтэй ашиглах, багаар ажиллах чадварыг төлөвшүүлэн хөгжүүлэх үндсэн дээр улс орны нийгэм эдийн засгийн болон хүний хөгжлийг түргэтгэх. · Гадаад дотоодын аж ахуй нэгж албан байгууллагууд, хувь хүмүүстэй хамтран ажиллаж хүмүүнлэгийн, байгаль экологийн, спорт, урлаг оюуны болон бусад салбаруудад чиглэсэн идэвхитэй үйл ажиллагааг үр дүнтэй явуулах.Үйл ажиллагааны чиглэл ТББ нь үндсэн зорилгодоо тулгуурлан дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Хамтын ажиллагаа: · Улаанбаатар хот болон бусад аймаг, хотуудад ажиллаж амьдарч, сурч боловсорч байгаа залуучуудыг сайн дурын үндсэн дээр ойр дотно танилцуулж, харилцан бие биеэ дэмжих байнгийн харилцаа холботой байлгаж, санаа бодлыг нэгтгэж ажиллах. · Орон нутгийн залуучуудын дунд чуулган, уулзалт, өдөрлөг, сургалт семинар зохион байгуулж, өөрсдийн санал бодлоо солилцох, мэдлэг туршлагаа хуваалцах. · 5.3. Ивээн тэтгэгч байгууллагуудтай хамтран тодорхой нэг салбарт ач холбогдол бүхий үйл ажиллагааг явуулах. Нийгэм: · ТББ-ынхаа үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчилах, амьжиргааны түвшинг сайжруулах, ажлын байр бий болгох, ажил эрхлэлтийг дэмжих чиглэлээр боловсруулж буй төсөл болон үйл ажиллагааг дэмжих. Олон нийтийг хамарсан уралдаан тэмцээнийг зохион байгуулах. · Ирээдүйн эх орны хөгжлийн жолоог атгаж буй оюутан залуучуудаас залгамж үеийн лидер бэлтгэх, хөдөө орон нутгийн хөдөлгөгч хүч болж буй ажилчин албан хаагчдыг сургалт, лекц зохион байгуулж, мэдлэг мэдээллээр хангах. Хувь хүн: · Хөдөө орон нутгийн оюутан залуусын чөлөөт бүтээлч сэтгэлгээ, хийж бүтээх эрч хүч, удирдах чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн хөтөлбөрүүдэд хамруулах, нөхөрсөг уулзалтыг зохион байгуулах замаар хувь хүнийг чадваржуулна. · ЕБС болон Их, Дээд сургуульд суралцдаг оюутан сурагчдыг өөрийн авъяас чадварын онцлогоос нь хамааруулж тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1.

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2009

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.