“Цэцүүх Трейд” ХХК нь 1996 онд байгуулагдсан, химийн төрөл бүрийн бодис урвалж, бэлдмэл, лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тавилга, шил сав, хүн эмнэлэг, мал эмнэлгийн багаж хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийн ханган нийлүүлэлт, угсралт суурилуулалт, сургалт сурталчилгаа, засвар үйлчилгээ, аюултай ачаа тээвэр, аюултай хаягдал болох химийн хуванцар сав, IBC танк, уут шууудай дахин боловсруулах ЭКО үйлдвэр зэрэг цогц үйл ажиллагааг эрхэлж, салбартаа тэргүүлэн ажиллаж байна.
Манай компани 2017 онд Олон Улсын ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг МУ-д анхдагчаар зэрэг ханган, баталгаажсан гэрчилгээг авч, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа хамт олон юм.
Бид мэргэжлийн өндөр түвшинд мэргэшсэн хамт олон чанар стандарт, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг ханган бизнесийн үйл ажиллагааг эрхэлдэг химийн бодис, урвалжийн ханган нийлүүлэгч компани юм.
Аюулгүй ажиллагаа Амжилтын үндэс
Бид салбартаа үргэлж тэргүүлэгч
1. Худалдаа борлуулалт, маркетинг
1996
60