Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тээвэр хөгжлийн банк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Хөгжлийг хурдасгах таны санхүүгийн түнш” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж буй Монголын ууган арилжааны банкуудын нэг Тээвэр хөгжлийн банк нь 1997 онд үүсгэн байгуулагдаж, өдгөө 27 дахь жилдээ санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн хандлагаар түүчээлэн, найдвартай, түргэн шуурхай хүргэн ажиллаж байна. Бид үргэлж салбартаа шинийг санаачлагч байж, хамтын үнэ цэнийг эрхэмлэгч санхүүгийн найдвартай түнш банк байх болно.

Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсад нийт 12 салбар, нэгжээр харилцагчдадаа банк, санхүүгийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Бид үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, үйлчилгээний чанараа жил бүр баталгаажуулан, зохицуулагч байгууллагуудын шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол ханган биелүүлсээр ирсэн билээ.

Банкны тухай хуульд заасны дагуу 2021 онд банкны хэлбэрийг өөрчлөн хаалттай хувьцаат компани болох төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын банкны системийн ууган банкууд болох Тээвэр хөгжлийн банк болон Кредит банкуудын санаачилгаар банкны үйл ажиллагааг өргөжүүлэх, зах зээлээ тэлэх, үнэ цэн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хоёр банк нэгдсэн түүхэн үйл явдал тохиолоо.

___________________________________________________________________________

ТаТээвэр хөгжлийн банк-ны Нээлттэй ажлын байр хэсэгт хандаж бидэнтэй нэгдээрэй.

  • Алсын хараа

    Олон улсын жишигт нийцсэн Хувийн Банк болно.

  • Эрхэм зорилго

    Бид тогтвортой хөгжлийг дэмжсэн дэвшилтэт санхүүгийн цогц шийдлийг чадварлаг хамт олон, хариуцлагатай санхүүжилт, харилцагч төвтэй үйлчилгээ, нийгмийн хариуцлага, сайн засаглалд тулгуурлан харилцагч бүрдээ хүргэх болно. 

  • Уриа

    Хөгжлийг хурдасгах таны санхүүгийн түнш

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Үнэт зүйлс

    T-TRUSTED/ TEAMWORK Багийн ажиллагаа

    R-RESULT-ORIENTED Мэргэжлийн хамт олон

    A-ACUMEN Харилцагч төвтэй

    N-NOBLE Хариуцлагатай

    S-SELF-DRIVEN Шинийг эрэлхийлэгч

  • Байгуулагдсан он

    1997

  • Ажилтны тоо

    400

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Шангри-Ла төв, 15 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.