Харилцагчийн бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах, борлуулалт хийх зэргээр харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх;
Салбар нэгжийн бизнес, бүртгэл, дотоод үйл ажиллагааг өдөр тутам удирдан зохион байгуулж, харилцагч, зээл, эх үүсвэр, хөрөнгийг байнга нэмэгдүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, үйлчилгээний чанар бүтээмжийг дээшлүүлэх замаар үйл ажиллагааны үр ашиг, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, төлөвлөгөөг биелүүлэн ажиллахад оршино.
Банкны нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлагналын үйл ажиллагаанд дотоод хяналт хэрэгжүүлэх Нягтлан бодох бүртгэлийн журам, заавар, гарын авлага боловсруулах СТОУС, НББОУС, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой судалгаа, хөгжүүлэлт хийх
Банкны нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг СТОУС болон холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн боловсруулах, Банкны үйл ажиллагаанд мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулах, Банкны нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон татварын эрсдэлийг үнэлэх, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах талаар санал, зөвлөмж боловсруулах, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Банкны бүртгэлийн ажилтнуудад мэргэжлийн заавар зөвлөмж өгөх, сургах.
Банкны санхүү, татварын тайлан, тодруулгыг холбогдох хууль, Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС)-т нийцүүлэн бэлтгэх Монголбанк болон бусад зохицуулагч байгууллагад хүргүүлэх тайлан, мэдээг холбогдох хууль, журам, зааварт нийцүүлэн бэлтгэж хүргүүлэх. Хөндлөнгийн аудит, зохицуулагч байгууллагаас хийх шалгалттай холбоотой тайлан, мэдээлэл бэлтгэх, шалгалтын мөрөөр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх
Банкны байр, үйлчилгээний заал талбайн ариун цэврийг хариуцаж, цэвэр үзэмжтэй байлгана. Банкны хариуцсан талбайн цэвэрлэгээ, угаалгыг үйлчилгээний газрын шаардлага хангахуйц хэмжээнд чанартай тогтмол хийж гүйцэтгэн, хүмүүсийн ая тухтай ажиллах, хөдөлмөрлөх нөхцөл, тохилог орчин бүрдүүлэн ажиллана.
Харилцагчийн бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах, борлуулалт хийх зэргээр харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх; Харилцагчид бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулах, төлөвлөгөөг биелүүлэх,
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар харилцагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх; Шинэ харилцагч татах, хамтран ажиллах, зөвшилцөх, тогтвортой харилцаа үүсгэх; Төлөвлөгөөг биелүүлэх, чанар бүтээмжийг нэмэгдүүлэх; Зээлийн чанартай багц бүрдүүлэх, материал судлах, олгох, зээлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд барьж ажиллах; Бусад ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүргүүд.
Гүйлгээний НББ-ийн ажлыг банкны НББ-ын бодлого, журамд нийцүүлэн зохион байгуулах, Харилцагчийн төлбөр тооцооны үйлчилгээг хэрэгжүүлэхэд теллерүүдийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангах замаар үйл ажиллагаанд нь хяналт тавих, Касс үнэ бүхий зүйлийн хадгалалт хамгаалалт бүх төрлийн бэлэн болон бэлэн бус гүйлгээнд давхар хяналт тавьж эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Харилцагчид банкны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах, төлөвлөгөөг биелүүлэх,
Зээл, зээлтэй адилтгах активын саналд зээл болон зээлдэгчийн эрсдэлийг үнэлэх, тооцоолол судалгаа хийх, дата мэдээлэлд анализ, судалгаа хийх, журам заавар боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих, эрсдэлийг бууруулах, хязгаарлах, сэргийлэхэд чиглэсэн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах
Харилцагчийн болон дотоод төлбөр тооцоотой холбоотой гүйлгээг өдөр тутам хийж гүйцэтгэх; Тайлан мэдээг цаг хугацаанд нь бэлтгэн холбогдох байгууллага болон банкны нэгжүүдэд хүргүүлэх; Өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулах, автоматжуулах санал боловсруулж ажиллах; Нягтлан бодох бүртгэлийн журам заавруудыг шинээр боловсруулах болон шинэчлэн сайжруулах.
Банкны урт хугацааны бизнесийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Зах зээлийн судалгаа, шинжилгээ хийж, банкны бизнес үзүүлэлтүүдийг шинжлэх, дүгнэлт гаргах. Борлуулалтын бодлого, харилцагчийн туулах замналыг боловсруулж, уялдаа холбоог сайжруулах. Харилцагчийн сегментийн хэрэгцээ, хүсэлтийг судлах, тэдэнд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох. Өрсөлдөөний шинжилгээ хийж, өрсөлдөх стратеги боловсруулах. Дата шинжилгээ хийх боловсруулах, дүгнэлт гаргаж танилцуулах. Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврууд болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан бусад чиг үүрэг, ажлыг хэрэгжүүлэх.
Зах зээлийн эрсдэлийг тодорхойлох, илрүүлэх, үнэлэх, хэмжих, хянах, тайлагнах. Удирдлагын шийдвэр гаргах процесст шаардлагатай мэдээ мэдээлэл, судалгаа шинжилгээгээр хангах; Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, учирсан эрсдэлээс хүлээж болзошгүй хохирлыг бууруулах талаар эрсдэлийн үнэлгээ, дүгнэлт гаргах, холбогдох нэгжүүдэд анхааруулга, зөвлөмж өгөх, хэрэгжилтэд хяналт тавих; Зах зээлийн эрсдэлийн бодлого, журам, арга аргачлалуудыг олон улсын шилдэг туршлага болон стандартад нийцүүлэн хөгжүүлж сайжруулах; Зах зээлийн эрсдэлийн шинжээчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шат дараалсан хяналт, зохистой удирдлагаар хангах;