Компанийн тэрэг техникийг ариг гамтай ашиглаж Ачаа бараагаа 21 аймагт хорогдолгүй, барааны чанар алдагдуулахгүй, хугацаанд нь хүргэж өгөх
Захиалсан бараа бүтээгдэхүүнийг осол гэмтэл, чанар, тоо ширхэгийн дутагдалгүйгээр хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх
Компанийн ЧМТ (ISO9001)-д хамаарах баримт бичгийг зохион бүрдүүлэх, бүртгэх, хянах, баримт бичгийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх Компанийн хэмжээнд ЧМТ-ны холбогдох шаардлагууд болон зохицуулалтын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, нийцлийг шалгах, бусад алба, нэгжүүдтэй чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, цаашид сайжруулах санал, зөвлөмж хүргүүлэх, гүйцэтгэлийг хангуулах; ЧМТ-ны шаардлагуудыг компанийн дотоод дүрэм, журам, процесст нийцүүлэх, судалгаа боловсруулах, үр дүнг тайлагнах;
Бараа бүтээгдэхүүнийг гэмтэл дутагдалгүй харилцагчдад маршрутын дагуу түргэн шуурхай явж хүргэх, хариуцсан техник хэрэгслийг ариг гамтай осол аюулгүй ашиглах
Салбарын бэлэн бүтээгдэхүүн, мөнгөн хөрөнгө, авлагад хяналт тавих, тайлагнах, байгууллагын дүрэм, журам, зааварчилгааг салбар, гэрээт дээр хэрхэн хэрэгжиж буйг шалгах, бүтээмж үр ашигтай байдал, үйл явцыг үнэлэх, сайжруулах хэсгүүдийг тодорхойлон гаргаж заавар зааварчилгаа өгөх