ТЭСО Групп “WIPO NATIONAL AWARDS ENTERPRISE” шагналын анхны эзэн боллооДэлхийн оюуны өмчийн байгууллагаас гишүүн орнуудын дунд шинийг санаачлах, зохион бүтээх үйл ажиллагааг дэмжин, эдийн засаг, техник, технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан байгууллагуудад олгодог “Үндэсний шилдэг үйлдвэрлэгч байгууллага” шагналыг Монгол Улсаас анх удаа ТЭСО Групп хүртлээ.
ТЭСО Групп нь хүнсний үйлдвэрлэл болон барилга, бүтээн байгуулалтын салбарт оюуны өмчийн патенттай нийт 200 гаруй инновац шингээсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасан байдаг. Энэхүү шагнал нь ТЭСОчуудын инновац, бүтээлч үйлдвэрлэл, оюуны өмчийг үр ашигтай хамгаалан хөгжүүлж, дотоод болон олон улсын зах зээлд амжилттай бүтээгдэхүүн гаргасан онцлох ололтуудыг баталгаажууллаа.
2982025 оны 8 сарын 7
"SPARKDAY 2025" төслийн уралдаан өндөрлөж шилдгүүд тодорлооТЭСО Группээс хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэж буй оюутан залуусын дунд “Sparkday” төслийн уралдааныг 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд төсөл шалгаруулах энэ удаагийн"SPARKDAY" уралдаан нийт 500 гаруй залуусыг хамруулж, тэдний шинэ санаа, бүтээлч сэтгэлгээний талбар боллоо.
Инновацын оч цахиж хүсэл тэмүүллийг бадраасан төслийн уралдаанд 18 баг эцсийн шатанд шалгарч, өөрсдийн төслөө амжилттай танилцуулан, оюун ухаан, ур чадвараараа өрсөлдсөнөөс:
1-р байранд - "TENTO team" - СЭЗИС, "АЧ" АУИС, ХААИС
2-р байранд - "MNDU team"- ҮБХИС
3-р байранд - "SMART VISION team" -ШУТИС-МХТС
4-р байранд - "TERGEL team" - МУИС
5-р байранд - "CRAFTERS team" -МУИС БАРУУН БҮС баг тус тус шалгарсан юм.
Эцсийн шатанд шалгарсан 18 багийн нийт гишүүд ТЭСО Группэд ажиллах болон дадлага хийх урилгаар шагнуулсан бол тэргүүн байрт шалгарсан баг гадаад улсад бизнес аялал хийх эрхийн эзэд болсон юм. Жил бүр болдог уралдааны шилдгээр шалгарсан оролцогчид олон улсын зах зээл, бизнесийн шилдэг туршлагатай танилцах, өөрсдийн санааг дэлхийн түвшинд хөгжүүлэхэд үнэтэй боломж болох бизнес аяллын эрхээр шагнуулдаг уламжлалтай. “SPARK DAY 2025" нь зөвхөн уралдаан тэмцээн бус, Монголын залуусын ирээдүйн хөгжилд оруулж буй ТЭСО Группийн бодит хөрөнгө оруулалт, залуу үеийнхээ авьяас чадварыг дэмжих, тогтвортой хөгжлийг эрхэмлэх зорилгын тод илрэл болсоор байна.
1572025 оны 8 сарын 7
ТЭСО Групп, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран хүүхдийг цахим орчны эрсдлээс хамгаалнаТЭСО Групп болон НҮБ-ын Хүүхдийн Сан “Хүүхдийг цахим орчинд хамгаалъя” төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. ТЭСО Группээс нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлэн Монгол Улсын нийт 880 гаруй сургуульд хэрэгжүүлэх уг төсөл нь хүүхдүүдийг цахим орчин дахь эрсдэл, халдлагаас хамгаалах, тэдний аюулгүй байдлыг хангах, мөн эцэг эх, багш, асран хамгаалагч нарт чиглэсэн мэдлэг, ур чадвар олгоход чиглэж буй юм.
Сүүлийн жилүүдэд цахим орчны бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт нэмэгдэж, ноцтой шинжтэй болж байгааг харгалзан үзэж, НҮБ-ын Хүүхдийн Сан эдгээр хүчирхийллийн хэлбэрүүдтэй тэмцэхийг бодлогын болон хөтөлбөрийн гол чиглэл болгон ажиллаж байна.Хүүхдийн цахим орчны хэрэглээ өсөхийн хэрээр багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад энэ талын мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлага мөн давхар бий болсон.
Судалгаанаас харахад багш, сурган хүмүүжүүлэгч нарын 33% нь тусгайлсан хөтөлбөр байхгүйн улмаас цахим орчинд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн хүүхдэд зөвлөгөө өгөх чадваргүй гэж өөрсдийгөө дүгнэжээ. Эцэг эхчүүдийн 91% нь хүүхдүүдээ цахим орчинд халдлагад өртөж байгаагүй гэж боддог. Гэтэл хүүхдүүдийн 87% нь ямар нэгэн байдлаар цахим халдлагад өртөж байсан. Цахим дарамтад өртсөн хүүхдүүдийн 59% нь эцэг, эхдээ хэлдэггүй. Энэ нь цахим орчны эрсдэлтэй тэмцэхэд мэдлэг, ойлголт дутмаг байгаагийн илрэл бөгөөд цахим халдлагаас үүдэн гарах сөрөг нөлөөг улам ихэсгэж, гүнзгийрэх нөхцөл болж байна.
“Хүүхдийг цахим орчинд хамгаалъя” төслийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас Харилцаа холбооны зохицуулах хороо болон Боловсролын ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдэд зорилтот видео хичээлүүдийг бэлтгэж хүргэх юм. Эдгээр нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн олон улсын туршлага болон багш, нийгмийн ажилтнуудын оролцоотойгоор боловсруулагдан, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 887 сургуульд хэрэгжинэ. Видео хичээлүүд нь бүх сурагчдад заавал судлах агуулга болохоос гадна сургуулийн ажилтан, эцэг эхчүүдийг ч мөн сургахад ашиглагдана. Улсын хэмжээнд хэрэгжих уг төслийн 400 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг ТЭСО Группээс нийгмийн хариуцлагын хүрээнд гаргаж байгаа юм.
“Интернэт бол бидний, ялангуяа хүүхдүүдийн амьдралын салшгүй хэсэг болсон энэ үед хүүхдүүдийг хамгаалах нэрийн дор цахим хэрэгслийг, интернэтийг хориглох, хязгаарлах нь үр дүнтэй шийдэл биш. Үүний оронд бид хүүхдүүд болон тэдний эргэн тойронд буй насанд хүрэгчдийг цахим орчныг аюулгүй ашиглах мэдлэг, чадвараар хангах ёстой. Нийгмийн хариуцлагын хүрээнд бид Монголын хүүхэд бүрд аюулгүй цахим орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.” хэмээн ТЭСО Группийн Гүйцэтгэх захирал С.Болор онцлон тэмдэглэлээ.
“Хүүхдийг хамгаалах нь нийгмийн бүх салбарын хамтын үүрэг гэж үздэг. ТЭСО Групп шиг хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдийн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлагын хүрээнд бодит хөрөнгө оруулалт хийж байгаа нь үлгэр жишээ болохуйц хамтын ажиллагаа болж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристэ Коуасси-Комлан онцолсон юм.
1622025 оны 8 сарын 7
ТЭСО Группийн хүнсний салбар ТОП-100 аж ахуйн нэгжийн 33 дугаарт эрэмбэлэгдлээМонголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 ААН-ийг Монгол Улсын засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас шалгаруулж ТЭСО Группийн хүнсний салбар 33-р байрт эрэмбэлэгдэж шилдгүүдийн нэгээр тодорлоо.
“ТОП-100 ААН”-ийг 24 дэх удаагаа шалгаруулж буй бөгөөд тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ, нийгмийн хариуцлага гэсэн үзүүлэлтүүдээр ТЭСО Групп 5 дахь удаагаа ийнхүү шилдгээр шалгарлаа.
ТЭСО Групп нь 2003 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр 30 салбар компани, 2000 ажилтантай үндэсний хэмжээний томоохон Групп компани болж өргөжжээ. Ингэхдээ бизнесийн үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийг эрхэмлэн ажилтны сайн сайхан байдлыг бодлогын түвшинд тогтвортойгоор сайжруулж нийгмийн хариуцлагатайгаар улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.
ТЭСО Группийн хүнсний салбар ТЭСО Фүүдс компани нь нөхөн сэргээгдэх хүнсний түүхий эдийг дэлхийн жишиг сайн туршлагаар боловсруулан монгол хүний сэтгэлгээг шингээн хэрэглэгчдийн эрүүл хүнсний хэрэглээнд нийцүүлэн үйлдвэрлэдэг. Монголын хүнсний салбарт экспортоор тэргүүлэгч ТЭСО Фүүдс компани нь нийгмийн хариуцлагатай, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг тулгуур зарчмаа болгон экспортын хэмжээг 4-5 дахин нэмэгдүүлэх том зорилготойгоор урагшилж буй энэ цаг үед амжилтаа баталгаажуулан ийнхүү ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарч байна.
Хамтын үнэ цэнийг бүтээлцэж буй ТЭСО Группийн нийт хамт олон, эрхэм харилцагч, хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.
1902025 оны 8 сарын 7