Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тэнгэр Даатгал ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Тэнгэр Даатгал” ХХК нь анх 2001 онд даатгалын тусгай зөвшөөрөл авснаас хойш 24 жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. 2024 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 18 даатгалын компани нь 238 салбар, 12 төлөөлөгчийн газар болон нийт 63 даатгалын зуучлагч компанийн 405 салбараар дамжуулан 713 даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг нийт 1.3 сая даатгуулагч хувь хүн болон 266 мянган гаруй байгууллагын эрсдэлийг шилжүүлэн авсан байна. Тэнгэр Даатгал компани нь 2024 оны байдлаар 5 салбар, 63 төлөөлөгч, 12 зуучлагч, 5 банкны өргөн сүлжээ болон өөрийн цахим сувгуудаар дамжуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад адил хүртээмжтэй байдлаар даатгалын үйлчилгээг хүргэснээр 80,000 гаруй иргэн, 2500 гаруй байгууллага, компаниудын эрсдэлийг шилжүүлэн авч ажилласан байна.

Бид Тэнгэрчүүддээ мэргэжлийн ур чадвар, бизнесийн ёс зүй, хүнлэг хандлагатай байх шаардлагыг тавьж хамт олноо бүрдүүлж ажилласнаар харилцагч, даатгуулагчдынхаа эрэлтэд нийцсэн эрсдэлийн удирдлагын шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхийг хичээж сайжруулсаар ирлээ. Бидэнд итгэж эрсдэлээ шилжүүлж байгаа байгууллага, хувь хүмүүст мэргэжлийн түвшний үйлчилгээг үзүүлэх, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ даатгалын талаар мэдлэг, мэдээлэл түгээх, даатгалын гэрээний онцлог нөхцлүүдийг тайлбарлах уулзалт, сургалт тогтмол зохион байгуулж, харилцагчдынхаа санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулан ажиллах нь бидний зарчим юм.

Тогтвортой, хариуцлагатай, ил тод байх үүрэгтэй санхүүгийн байгууллагын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн аудитын Ernst&Young, Delloite компаниудаар сүүлийн арав орчим жил дараалан санхүүгийн тайлангаа хянан баталгаажуулалт хийлгэж ирснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээг хийлгэдэг, олон улсын нэр хүнд бүхий хувь нийлүүлэгчдийн бүтэц, засаглалын сайн туршлагын үр дүнд зохицуулагч байгууллагын (СЗХ) хүлээлтэд нийцсэн даатгалын салбарын жишиг санхүүгийн компани болж төлөвшиж байна. Бид харилцагчдынхаа эрсдэлийг хариуцагчийн хувьд өөрийн компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, цаашдын бизнесийн стратегид эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах шаардлагыг түвшин бүрт хэвшүүлж тогтвортойгоор өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байна.

Даатгалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын түвшинд хүргэхэд бидний хэрэгжүүлж байгаа цахим (дижитал) даатгалын үйлчилгээ тодорхой хэмжээнд ахиц түлхэж болсон гэж харж байна. Цахим даатгалын үйлчилгээ, технологид хөрөнгө оруулалт хийснээр даатгуулагч, харилцагчиддаа бүтээгдэхүүн үйлчилгээг хурдан шуурхай, хялбар, цахимжсан хэлбэрээр хүргэх суурийг тавьсан билээ. 2020 онд бид харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлж www.tengerdaatgal.mn онлайн платформ дээрээ суурилсан гар утасны аппликэйшн хөгжүүлсэн ба харилцагч энэхүү аппликэйшнээрээ цаг хугацаа, орон зайнаас үл хамааран даатгуулах боломжтой болсон ба даатгалын тохиолдолд гар утаснаасаа осол, эрсдэлээ баримтжуулаад нөхөн төлбөрийн хүсэлт гаргаж, явц, шийдвэрлэлтээ хянах боломж зэргийг тус тус бүрдүүлсэн билээ.

  • Алсын хараа

    Даатгалын зах зээлд мэргэжлийн стандарт тогтооно.

  • Эрхэм зорилго

    Даатгалаар хамгаалагдсан ирээдүйг иргэн бүрд.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Бид хэтийн зорилт, эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах үнэт зүйлсийг өдөр тутмын үйл ажиллагаандаа эрхэмлэн ажиллана. Үүнд: Хүртээмжтэй, санаачлагатай, харилцагч төвтэй, нийгмийн хариуцлагатай, эрч хүчтэй, мэргэжлийн.

  • Байгуулагдсан он

    2001

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сити центр, 11 давхар, Б.Алтангэрэлийн гудамж -5

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.