ХАРИЛЦАА ХОЛБООНЫ УУГАН ОПЕРАТОР МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО КОМПАНИ
Харилцаа холбооны үндэсний брэнд компанийг хөгжүүлж дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлнэ.
Эрхэм зорилго:
Харилцаа бүрийг бид холбоно.
Алсын хараа:
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн өргөн сонголт бүхий үйлчилгээ үзүүлэгч, өрсөлдөх чадвараар салбартаа тэргүүлэгч компани болно.
Үнэт зүйлс:
- ХЭРЭГЛЭГЧ:
Олон жилийн түншийн харилцаатай, үнэнч найдвартай хэрэглэгчид
- БРЭНД НЭР:
Монголын харилцаа холбооны ууган компани“Mongolia Telecom”брэнд
- ХАМТ ОЛОН:
Бид бэрхшээл саадыг хамтдаа туулж, амжилт ялалтыг багаараа бүтээнэ.
- ХАРИУЦЛАГА:
Монгол орны онцлогт тохирсон чанартай үйлчилгээг хямд үнээр улс орон даяар бүх нийтэд хүргэх нийгмийн үүрэг, хариуцлага
-УРИА ҮГ
Холбоо хөгжлийн төлөө хамтдаа... /Холбоо хөгжил 100/
Монголын цахилгаан холбоо ХК нь 1995 онд гадаадын хөрөнгө оруулалттай хувьцаат компани болон зохион байгуулагдсан.
2018 оны 4 дүгээр сарын 19 ний өдрөөс МЦХ ХК-ийн БНСУ-ын эзэмшилийн хувьцааг Монгол Улсын Засгийн Газар худалдан авснаар МЦХ ХК-ийн хувьцааны 94.7 хувийг Монгол Улсын Засгийн Газар эзэмшиж байна.
Монголын цахилгаан холбоо ХК нь одоогоор Улаанбаатар хот түүний алслагдсан 2 дүүрэг, 21 аймаг, 280 гаруй сум сууринд үйлчилгээгээ хүргэн ажиллаж байгаа бөгөөд нийт 800 гаруй ажилтан, албан хаагчидтай.