Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Таван Богд Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Маркетингийн албаны дарга

Маркетингийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд маркетингийн жил, улирал, сарын төсвийг хянаж батлах, төсөв төлөвлөгөөний дагуу зардал гаргах, төсвийн гүйцэтгэл тайланг баталгаажуулах; Брэндийн нэр хүндийг өсгөх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэрэгжүүлсэн хөтөлбөрийг сурталчлах, хэрэглэгчдэд нийцэмжтэй, ялгаралтай  бодлого хэрэгжүүлж, employee маркетинг хийх, нийгэмд эерэг зүйлд уриалан дуудагч, ёс зүйтэй брэндийн ТОМ /top of mind/-ийг бий болгох, брэндийн танигдсан байдал болон анхлан санаанд бууд байдлыг зорилтот үр дүнд хүргэхэд чиглэн ажиллах; Өрсөлдөгчийн бүтээгдэхүүний чанарт харьцуулалт хийж бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, тал дээр загвар, контент, шийдэл, өнгөний сонголтыг боловсруулах, өрсөлдөгчийн маркетинг идэвхжүүлэлтэд анализ хийн, ялгарлыг бий болгох; Сошиал медиа дээр зорилтот хэрэглэгчээ тодорхойлж, сошиал календарь гарган, хуваарийн дагуу мэдээ мэдээллийг постлох, бүүст хийх, engagement сайжруулах идэвхжүүлэлтийн үр ашгиа хэмжих, дүгнэлт хийсэн байдалд хяналт тавих;  

Маркетингийн ахлах менежер

Компанийн алсын хараа, үнэт зүйлд нийцсэн маркетингийн бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх; Зах зээлийн нөхцөл болон хэрэглэгчийн хэрэгцээ, хүлээлтэд үндэслэн судалгаа хийж, оновчтой маркетингийн шийдэл боловсруулах; Компанийн брэндийн үнэ цэнэ, хэрэглэгчийн итгэлцлийг нэмэгдүүлж, зах зээл дэх байр суурийг бэхжүүлэх; Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетингийг оновчтой төлөвлөж, амжилттай байршуулан зах зээлд нэвтрүүлэх; Борлуулалтын багтай нягт хамтран ажиллаж, стратегийн дагуу борлуулалтыг дэмжих, өсгөх. Маркетингийн багийг удирдан чиглүүлж, гүйцэтгэлийг сайжруулан, төсөв, кампанит ажлыг үр дүнтэй зохион байгуулах;

Гүйцэтгэх захирал

Маркетингийн менежментийг орчин үеийн чиг хандлагын дагуу хөгжүүлэх, маркетингийн бодлого, үйл ажиллагааг удирдлагаар хангаж ажиллах, байнгын хяналт тавьж, чиглүүлэх Маркетинг, брэндийн зөв оновчтой бодлогыг тодорхойлж, маркетинг идэвхжүүлэлтийн стратеги боловсруулж хэрэгжүүлэх Зах зээл, хэрэглэгч рүү хандсан маркетинг, идэвхжүүлэлтийг батлагдсан төлөвлөгөө, төсвийн хүрээнд идэвхжүүлэлтийн олон талт арга хэлбэрийг ашиглан маркетинг, идэвхжүүлэлт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх Маркетингийн үйл ажиллагаатай холбогдолтой бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, холбогдох дүрэм журам, процедурыг баталж хэрэгжүүлэх, явцыг хянах, тасралтгүй сайжруулалт хийх  Ойрын болон хэтийн хөгжлийн дүр төрх, үнэ цэнийг нэмэгдүүлэх

Хүний нөөцийн менежер

  Байгууллагын ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог оновчтой хэрэгжүүлж,  хэрэгжилтэд хяналт тавих; Хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт гарган шаардлагатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх; Бусад алба, хэлтэстэй хүний нөөцийн асуудлаар уялдаа холбоотой, үр дүнтэй хамтран ажиллах; Хүний нөөцийн бодлого, журам, заавар, стандартыг хэрэгжүүлэх, мөрдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих; Хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүхий л асуудлыг хууль, журмын дагуу мэргэжлийн түвшинд шийдвэрлэж ажиллах; Албан тоот, ирсэн явсан бичиг, А, Б тушаалын бүртгэл, дугаарлалт, хадгалалтыг архивын стандартад нийцүүлэн хариуцах; Компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх; Шаардлагатай тохиолдолд компанийн болон төслийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг, тайлан боловсруулах;  

Хуулийн зөвлөх

Компанийн үйл ажиллагааны хүрээнд хууль, эрх зүйн хэм хэмжээний хэрэгжилтийг хангахад шууд удирдлага болон бусад газар, хэлтэс албаны удирдлагад мэдээлэл, зөвлөгөө өгч хамтран ажиллах; Компанийг хууль, шүүх төрийн байгууллагад төлөөлөх, байгууллагын эрх ашгийг хамгаалах; Эрхзүйн болон бодлогын баримт баримт боловсруулах; Гэрээ, контракт болон эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн; бүх төрлийн бичиг баримтыг боловсруулах, хянах; Компанийн эрх зүйтэй холбоотой ажлууд;

Хоол ундааны албаны дарга / Food&Beverage manager

  Зочид буудлын хоол, ундааны үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд удирдан чиглүүлэх, тасралтгүй сайжруулах; Ресторан, лоунж, өрөөний үйлчилгээ, арга хэмжээний хоолны зохион байгуулалт (banquet) зэрэг F&B бүх нэгжүүдийн ажиллагааг уялдуулан зохион байгуулах; Ажилтнуудыг удирдан чиглүүлж, сургалт, хуваарийн төлөвлөлт хийх, үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх; Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, санал гомдлыг шийдвэрлэх, үйлчилгээний чанарыг хянах; Меню, үнэлгээ, нийлүүлэгчийн сонголт, түүхий эдийн хангамж зэрэг стратегийн шийдвэр гаргалтад оролцох; Зардлын төлөвлөлт, төсөв, борлуулалт, ашгийн хяналт хийх, холбогдох тайлан гаргах; Олон улсын болон дотоодын стандарт, хууль, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөн ажиллах;  

Систем хариуцсан менежер

Байгууллагын дотоод сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах ба сүлжээний болон бусад дуудлага бүрд зохих арга хэмжээг авч шийдвэрлэн ажиллах;  Сүлжээний тоног төхөөрөмж суурилуулалт, холболт болон сүлжээний төхөөрөмж  хооронд нь хийгдсэн холболт аплинк кабелийн эмх цэгцтэй байдалд анхаарах;  VPN сүлжээний холболт, Firewall managed switch төхөөрөмжүүдийн тохиргоо, сүлжээний зохион байгуулалтад администраторуудтай хамтран ажиллах;  Салбар дэлгүүрийн пос компьютер, бусад сүлжээний холболтуудын найдвартай хэвийн ажиллагааг хариуцан ажиллах; 

Санхүүгийн шинжээч

Мөнгөн хөрөнгийн зохицуулалт, удирдлагын харилцааг зохицуулах Санхүүгийн тайлан мэдээ гаргах, холбогдох удирдлагад тайлагнах Санхүүгийн тайлангийн шинжилгээ хийх Компанийн урт болон богино хугацааны санхүүгийн төлөвлөгөө боловсруулах Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, шинжилгээ хийж хэрэгжилтийг хянах Бараа материал, нөөцийн удирдлагад хяналт тавих

Тооцооны нягтлан бодогч

Мөнгөн хөрөнгийн бүртгэл,  хөтлөлт Борлуулалтын тооцоог бүртгэх, хянах Харилцагчидтай тооцоо нийлэх Тайлан мэдээг бэлтгэн тайлагнах Борлуулагчийн гаргаж өгсөн тайланг үндэслэн бүх төрлийн тооцоог хянаж шалгах, өр авлага үүсгэхгүй ажиллах Бараа, бэлэн бүтээгдэхүүний тооллого хийх Өглөг, авлагын тооцоо нийлэх, хяналт тавих

Гадаад харилцааны албаны дарга

Байгууллагын гадаад харилцааны богино болон урт хугацааны бодлого, стратегийг боловсруулах, түүний хэрэгжилтийг удирдан зохион байгуулах; Гадаад бэлтгэн нийлүүлэгч, түншлэгч байгууллагуудтай харилцаа тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх; Хамтын ажиллагааны уулзалт, хэлэлцээр зохион байгуулах, төлөвлөх, төлөөлөх; Гадаад харилцааны албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, чиглүүлэх (10 хүртэлх ажилтантай) Гадаад харилцааны үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, тайлан боловсруулах, тайлагнах; Гадаад худалдаа, татан авалттай холбоотой үйл ажиллагааны зардлыг оновчтой төлөвлөх, төсвийн зарцуулалтад хяналт тавих, албаны үр ашгийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллах;

Маркетингийн судалгааны ахлах менежер

Таван Богд Группийн охин компаниудын брэндийн танигдсан байдал, хэрэглэгчийн зан төлөв, шинэ бүтээгдэхүүн/брэндийн туршилт судалгаа, хэрэглэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар, зах зээлийн багтаамж болон хэрэглэгч, өрсөлдөгч, зах зээлд чиглэлийн бусад судалгааны ажлуудыг чиглүүлэх, багаар хамтран гүйцэтгэх, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлнэ;

Гүйцэтгэх захирал (Жуулчин ХХК)

Компанийн урт, дунд, богино хугацааны зорилгод хүрэх, бизнесийн төлөвлөлт стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, хангах; Хариуцсан хэлтэс, алба нэгжийн удирдлагуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, удирдан зохион байгуулах, үр өгөөжтэй удирдлагаар хангаж компанийн санхүү, үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх; Гадаад, дотоодын харилцагч байгууллагуудтай хамтарч ажиллах, гэрээ хэлэлцээр хийх; Бизнесийг өргөжүүлэх, хөгжүүлэх, төлөвлөлтүүдийг хийж хэрэгжүүлэх ; Компанийн үр ашгийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг хангах; Зах зээлийн багтаамж, борлуулалтын суваг, компанийн нөөцөд үндэслэн борлуулалтын төлөвлөлтийг хийж, гүйцэтгэлтэй  нь харьцуулсан дүн шинжилгээнд үндэслэн цаг тухайд нь зохих сайжруулалтад чиглэсэн шийдвэрийг гаргаж хэрэгжилтийг хангаж ажиллах;

Хүний нөөцийн албаны дарга

Бизнесийн үйл ажиллагаа, зорилго зорилтын өөрчлөлттэй холбоотой хүний нөөцийн төлөвлөлт, бодлого, дүрэм журмын өөрчлөлт шинэчлэлтийг боловсруулах; Хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, өөрчлөлтийг тухай бүр шинэчлэн сайжруулах; Хүний нөөцийн менежментийг орчин үеийн чиг хандлагыг судлан үйл ажиллагааны онцлогт тохируулах нэвтрүүлэх; Хүний нөөцийн алба болон бусад алба хэлтсийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, чиг үүргийн дэмжлэг үзүүлэх; Гүйцэтгэлийн үнэлгээ болон цалин хөлсний систем боловсруулан, хэрэгжүүлэх, хяналт тавих;

Таван Богд Групп-н салбар компаниуд

  • Таван Богд Групп
  • Таван Богд Интернэйшнл ХХК
  • Таван Богд ХХК (Toyota)
  • Таван Богд Проперти ХХК
  • Жуулчин ХХК
  • Таван Богд Фүүдс Пицца ХХК
  • Таван Богд Нура ХХК
  • Таван Богд Билдинг Саплай ХХК
  • Таван Богд Финанс ХХК
  • Ю Би Пи ХХК
  • Улаанбаатар гурил
  • Таван Богд Сервис
  • Таван Богд Фүүдс ХХК
  • Ар И Ди Эженси ХХК
  • ТАВАН БОГД МОТОРС ХХК
  • Таван Богд Авто Маркет ХХК
  • Эйрлинк Монголиа ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ХААН Банк цамхаг, /Энхтайваны гүүрний зүүн урд/

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.