Дэлгүүрийн үйл ажиллагааны болон өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах, төлөвлөх тайлагнах. Дэлгүүрийн үйл ажиллагааны болон өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах, төлөвлөх тайлагнах Дэлгүүрт ажиллах худалдааны зөвлөх, кассын няравын ажлын байрны хүний нөөцийн дутагдал үүсгэхгүйгээр төлөвлөж ажиллах Дэлгүүрийн тохижолт, цэгцтэй байх, зөв зохион байгуулалтаар ажиллах ажлын байрны удирдлагын зохион байгуулалтыг хийж ажиллах Хэрэглэгчийн шаардлага, зах зээлийн чиг хандлагыг судлах Худалдааны зөвлөхүүдийн ажлын гүйцэтгэлд хяналт, шаардлага тавих чадвартай байх. Худалдааны зөвлөхүүд болон агуулахын ажилтнуудад ажлын даалгавар өгч, гүйцэтгэлд нь хяналт тавих Борлуулагдсан сэлбэгийн буцаалттай холбоотой тухайн сэлбэгийн эвдрэл, гэмтлийн шалтгааныг юунаас болсныг тогтоох, байгууллага хариуцах эсвэл худалдан авагч хариуцах эсэх асуудалд дүн шинжилгээ хийж, хэн нь ямар хариуцлага хүлээж шийдэх шийдлийг холбогдох удирдлагуудыг мэдээллээр хангадаг байх. Байгууллагын сэлбэгийн болон бусад бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжиж ажиллах бодлогыг баримталж ажилладаг байх.
Засварын газрын үйл ажиллагааны болон өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах, төлөвлөх тайлагнах. Засварын газарт ажиллах засварчины ажлын байрны хүний нөөцийн дутагдал үүсгэхгүйгээр төлөвлөж ажиллах. Засварын газрын тохижолт, цэгцтэй байх, зөв зохион байгуулалтаар ажиллах ажлын байрны удирдлагын зохион байгуулалтыг хийж ажиллах. Засвар хийлгэхээр ирсэн автомашинд оншилгоо хийх ажлыг зөв зохион байгуулж, засварчдыг сургах, шаардлагатай сэлбэгийг санал болгох. Засварын ажилтануудын ажлын гүйцэтгэлд хяналт, шаардлага тавих чадвартай байх. Засварын газрын үйл ажиллагаанд хэрэглэгдэх техник хэрэгсэл, багаж зэвсгийн хариуцах эзэд, түүний хэрэглээний бэлэн байдлыг хангуулах. Засвар газрын үйл ажиллагаанд ХАБЭА-н шаардлагыг дүрэм журмын дагуу мөрдүүлж ажиллах ажлыг гүйцэтгэх зохион байгуулах. Борлуулагдсан болон засвар үйлчилгээгээр тавигдсан сэлбэгийн буцаалттай холбоотой тухайн сэлбэгийн эвдрэл, гэмтлийн шалтгааныг юунаас болсныг тогтоох, байгууллага хариуцах эсвэл худалдан авагч хариуцах эсэх асуудалд дүн шинжилгээ хийж, хэн нь ямар хариуцлага хүлээж шийдэх шийдлийг холбогдох удирдлагуудыг мэдээллээр хангадаг байх. Байгууллагын сэлбэгийн болон бусад бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжиж ажиллах бодлогыг баримталж ажилладаг байх