Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тайгын Булаг ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монгол улсын Найдвартай татвар төлөгч, Хэрэглэгчдийн найдвартай түнш“Тайгын булаг” ХХКнь 1999 онд 6 ажилтантайгаар жижиглэн худалдаа, автомашин болон хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн үйлчилгээг явуулснаар үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Байгуулагдаад удаагүй байсан ч 2003, 2004, 2005 онуудад“Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага”-аар шалгарч амжилттай ажиллаж эхэлжээ. Иргэдийн найдвартай түнш болсон манай байгууллагын үйл хэрэг өдрөөс өдөрт өргөжин тэлж өнөөдөр дохиолол, камерийн хяналт бүхий өөрийн өмчлөлийн 33800 мкв талбайтай автомашин, механизм хадгалах зогсоол бүхий автомашин барьцаалан зээл олгох 7 салбар, автомашин борлуулах салон, үнэт эдлэл барьцаалан зээл олгох 35 салбарт нийт 200 -аад ажилтан, ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

“Тайгын булаг” ХХКнь олон улсын жишигт нийцсэн, салбартаа анхны гэж хэлж болох олон санал санаачлага, стандарт, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ таашаалд нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж чадсан.

Тендерийн баталгаа, гаалийн төлбөр, санхүүжилтийн түр саатал гэх мэт богино хугацааныэргэлтийн хөрөнгийнзээлийг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн уян хатан нөхцөлтэйгээр чанартай, хурдан шуурхай олгож энэ хэрээрээ үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээд хэмжээнд байлгаж чаддаг нь манай компанийн бахархал юм. Ингэснээр жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч, зээлдэгч нарын маань ашиг орлого нэмэгдэж, үйл ажиллагааных нь цар хүрээ өргөжиж байгаад бид баяртай байдаг.

2005 оноос сургалт, судалгааны “Lady” төвтэй хамтран ажиллаж эрсдлийн менежмент, харилцагчийн үйлчилгээний маркетинг, кейзинг санал, чанарын удирдлагын тогтолцоог өөрийн байгууллагад бий болгож, ажилтнуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд ямагт анхаарч ирсэн.

Манай хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүмүүнлэгийн аяныг зохиож бусдад энэрэлийн гараа сунгасаар байна.

Хүүхэд залуусын эрүүл мэнд, урлаг соёл, боловсролд оруулсан бидний хувь нэмрээс дурьдвал:

  • БЗД-н нутаг дэвсгэрт нийт 5200мкв талбайд мод тарьж зүлэгжүүлсэн.

  • ЭНЭШТ-н Хүүхдийн Эрчимт эмчилгээний тасагт зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж авахад зориулж 10сая төгрөг хандивласан.

  • Баруун бүсийн “Хүүхэд Залуучуудын Бага Олимп”-г зохион байгуулах ажилд зориулж 10 сая төгрөг хандивласан.

  • Монгол улсад бартаат замын авто спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан ивээн тэтгэгчээр хамтран ажилладаг.

  • Дэлхийд нэн ховордсон зөвхөн Монгол улсад амьдардаг Мазаалай баавгайг хамгаалах үйлсэд олны анхаарлыг хандуулах зорилгын хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагааг дэмжин ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон.

  • “Говийн гайхамшигт зургаагийн төлөө” сайн үйлсийн аянд нэгдэж “Говийн Их дархан цаазат газар”-т хувь нэмрээ оруулж хамтран ажилласан.

  • Санхүүгийн болон техникийн чиглэлээр мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа оюутнуудыг дэмжин, суралцаж байх хугацаанд нь ажлын байраар ханган цалинжуулж, сургуулиа төгсөхөд нь компанийхаа үндсэн ажилтнаар авч ажиллуулдаг зэрэг олон ажлыг санаачлан хэрэгжүүлсээр байна.

Манай компани нь 2008, 2009, 2010 онуудад ҮТЕГ(Үндэсний татварын ерөнхий газар)-н“Найдвартай татвар төлөгч”гэрчилгээ эзэмшигч байгууллагаар, 2012 онд ҮТЕГ-н“Монгол улсын Найдвартай татвар төлөгч”хаяг эзэмшигч байгууллагаар, 2015 онд БГД-н НДХ-н“Шилдэг шимтгэл төлөгч”байгууллагаар шалгарсан юм.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Санхүүгийн үйлчилгээг "Сайн"-аар

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1999

  • Ажилтны тоо

    300

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, СБД 1 хороо Нарны зам гудамж 87 тоот барилга 11 давхар/Тээврийн цагдаагийн газрын зүүн талд, Их наяд ХТ-н харалдаа хойд талд Нарны зам дагуу/ Утас 99666666

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.