Манай компанийн маркетингийн менежер нь маркетингийн бодлого, стратегийг төлөвлөх, хэрэгжүүлэх, брэнд хөгжүүлэх, үнэ цэнийг өсгөх, зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд дараах ажил үүргийг гүйцэтгэнэ. Маркетингийн стратеги, жилийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх Брэндийн бүтээлч болон дижитал контентын менежмент хийх Зах зээлийн судалгаа хийх, хэрэглэгчийн хэрэгцээ, зан төлөвийг шинжлэх Уламжлалт сувгууд болон сошиал медиа, сурталчилгаа, идэвхжүүлэлтийн кампанит ажлууд зохион байгуулах Борлуулалт, маркетингийн уялдаа холбоог хангах Маркетингийн зардлын төлөвлөлт, тайлагнал хийх Багаар ажиллах
Судалгаа, шинжилгээ хийх; Бизнес төлөвлөгөө боловсруулах; Шинэ бизнесийн төслийн модель концепцийг тодорхойлох; Компаниудын бизнесийн үйл ажиллагаанд шинжилгээ хийх, дүгнэлт, сайжруулалтын зөвлөмж гаргах; Төлөвлгөө тайлан бэлтгэх, танилцуулах.
Компанийн бизнес эрхэлж буй салбарын хуулийн орчин, зохицуулалтын өөрчлөлтийг хянаж, зөвлөгөө өгөх; Шаардлагатай асуудлаар хуулийн мэргэжлийн туслалцаа үзүүлэх; Гэрээний төсөл боловсруулах, хяналт тавих; Үйл ажиллагаатай холбоотой албан бичиг, дүрэм, журмын төслийг боловсруулах, хуулийн нийцлийг хангуулах; Бизнес төлөвлөгөө, гэрээ, журмын хэрэгжилтэд шаардлагатай хяналтыг тавих; Судалж хөгжүүлж буй төслүүдийн хуулийн нийцлийн судалгаа хийх, хууль эрх зүйн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, бууруулах арга хэмжээ боловсруулах; Шаардлагата асуудлаар компанийг төлөөлөх;
60 хүнтэй цэвэрлэгээ үйлчилгээний компанид хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн харилцаа зэрэг хүний нөөцийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.
Эвент, энтертайнмент салбарын маркетинг, идэвхжүүлэлтийн ажлыг гүйцэтгэх; Компанийн зорилготой уялдуулан байгууллага болон харилцагч нарт зориулсан борлуулалтын төлөвлөгөө, гүйцэтгэл дээр ажиллах; Зорилтот сегментийн харилцагч болон шинэ харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээгээг санал болгох, гэрээ хэлэлцээр хийх; Борлуулалт нэмэгдүүлэх санал санаачилга гаргах, нэвтрүүлэх.
Тайзны тоног төхөөрөмжийн 2D, 3D дизайнтай холбоотой ажлуудыг хийж гүйцэтгэх; Хэрэглэгч, захиалагчийн хүсэл сонирхолд нийцсэн тайзны загвар боловсруулах, 3D зураг зурах; Тоног төхөөрөмж, тайзны угсралттай холбоотой инженерийн тооцоолол гаргахад шаардлагатай зураг төсөл боловсруулах; Орчин үеийн хэрэгцээнд суурилсан шинэлэг өнгө төрх, загвартай тайзны зураг гаргах, дизайн боловсруулах;