Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

СОС Медика Монголиа Эмнэлэг

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бидний тухай

СОС Медика Монголиа Олон Улсын эмнэлэг нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг яаралтай тусламжийн эмнэлэг юм. Тус эмнэлэг 2004 онд байгуулагдан эмнэлгийн тусламж үйлчилгээнд тэргүүлэгч Интернейшнл СОС байгууллагатай уялдаа холбоотой хамтран ажиллахын зэрэгцээ олон улсын чанарын ISO 9001:2018 стандартыг бүрэн хангасан Монголын анхны эмнэлэг болсон.
Тус эмнэлэг нь өрхийн эмнэлгийн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, хөдөлмөрийн эрүүл мэнд, яаралтай тусламж болон гадаад улс руу болон дотоодын бүс нутагт агаарын нүүлгэн шилжүүлэлт зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг олон улсын чанарын стандартад нийцүүлэн үзүүлж байна. Манай эмнэлэгт гадаадын нарийн мэргэшсэн, олон улсад дадлагажсан англи хэлтэй монгол эмч нарын баг аудиометр, рентген, хэт авиан дүрс ононшилгоо болон лабораторийн үзлэг оношилгоо хийж, дэлхийн тэргүүлэгч эм ханган нийлүүлэх компаниас эм, эмийн бэлдмэл, дархлаажуулалтын вакциныг импортлон эмийн сангаараа дамжуулан үйлчлүүлэгчиддээ чанартай эм, бэлдмэл, эмийн бүтээгдэхүүнээр үйлчилж байна.
Улаанбаатар хотноо 18 жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй дадлага туршлагатай хувийн эрүүл мэндийн байгууллагын хувьд бид дотоодын шилдэг нарийн мэргэжлийн эмч, мэс засалчтай төрөлжсөн эмнэлэгтэй тогтмол хамтран ажилладаг. Иймд, эмнэлгийн яаралтай тусламжийн үед гадаад улс орон руу нүүлгэн шилжүүлэлт хийхээсээ өмнө өвчтөнг цаг алдалгүй нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд бүрэн хамруулж чаддаг.
Бидний хамтран ажилладаг Интернейшнл СОС байгууллага нь дэлхий даяар 27 яаралтай тусламжийн нэгдсэн төвтэй бөгөөд бүх тусламжийн төвүүд нь жилийн 365 хоног, 24 цагийн турш тасралтгүйгээр манай үйл ажиллагааг дэмжин, яаралтай үед шаардлагатай зөвлөгөө мэдээллээр хангах, санал солилцох зэргээр хамтран ажилладаг.

Бидний үйлчилгээний цар хүрээ

СОС Медика Монголиа Олон Улсын Эмнэлэг нь дор дурдсан яаралтай тусламжийн үйлчилгээг 24 цагийн турш үзүүлэхэд бэлэн ажилладаг: • Яаралтай тусламжийн болон эрүүл мэндийн нүүлгэн шилжүүлэх үйлчилгээ;
• Өрхийн эмнэлгийн үйлчилгээ;
• Оршин суух газарт дуудлагаар очиж тусламж үзүүлэх үйлчилгээ;
• Түргэн тусламжийн үйлчилгээ;
• Компьютер томограф (CT);
• Ходоод, Бүдүүн, Шулуун гэдэсний дурангийн үйлчилгээ;
• Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон жилийн үзлэгийн үйлчилгээ;
• Хүүхдийн үзлэг, оношилгоо, эмчилгээ;
• Шүдний үзлэг, оношилгоо, эмчилгээ;
• Рентген болон, хэт авиан дүрс оношлогоо;
• Клиник лабораторийн үйлчилгээ;
• Гадаад улсын визний эрүүл мэндийн үзлэгийн үйлчилгээ;
• Анхны тусламжийн сургалтын үйлчилгээ;
• Чанарын баталгаатай эмийн сангийн үйлчилгээ;
• Уламжлалт, нөхөн сэргээх, физик эмчилгээ; • Телеконсалт буюу холын зайн үзлэг, оношилгоо;
• Улаанбаатар хотын Зайсан дахь салбар эмнэлэг.

Хэрэв үйлчлүүлэгчид соронзон үелзлийн давтамжит томограф (MRI), түүнчлэн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө шаардлагатай болсон тохиолдолд манай байгууллагаас хамтран ажилладаг мэргэжилтнүүдтэйгээ холбож, зөвлөгөө мэдээллээр хангах замаар тухайн үйлчлүүлэгчид хүндрэл учруулахгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг.
Яаралтай тусламжийн үйлчилгээнээс гадна, манай үйл ажиллагааны дараагийн чухал үйлчилгээ бол Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) үйлчилгээ бөгөөд эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг дадлага, туршлагатай баг уг үйлчилгээг үзүүлдэг.
Манай эмнэлэг Монгол Улсын зах зээл дээрх ажлын байранд олон улсын чанарын стандарт, хөдөлмөрийн эрүүл мэндийн менежментийг нэвтрүүлэхийгөөрийн үйлчилгээгээрээ дамжуулан олгохыг зорин ажилладаг.

Манай үйлчлүүлэгчид

Бид Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг. Бид танд дараах үйлчилгээг санал болгож байна:
• Хувь хүн, тэдний гэр бүлийн гишүүдэд яаралтай тусламж, вакцинжуулалт (товлолт болон сайн дурын), хөдөлмөр эрхлэлтийн өмнөх болон хугацаат эрүүл мэндийн үзлэг, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний эрүүл мэндийн иж бүрэн үзлэг оношилгоо, жирэмсний болон нярайн асаргаа сувилгаа, хүүхдийн эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө, орон нутгийн болон олон улсын эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлтийн үйлчилгээ;
• Аж ахуй нэгж, байгууллагад хөдөлмөр эрхлэлтийн өмнөх болон хугацаат эрүүл мэндийн үзлэг, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний эрүүл мэндийн иж бүрэн үзлэг оношилгооны үйлчилгээг тус тус санал болгож байна.
Бидний үйлчилгээ үзүүлдэг бизнесийн салбаруудаас дурьдвал:
• Ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй уул уурхайн салбар,
• Барилга, угсралтын салбар,
• Дипломат төлөөлөгч - элчин сайдын яам, консулын газар,
• Олон Улсын сургууль,
• Төрийн бус байгууллага,
• Олон Улсын банк, санхүүгийн байгууллага
• Аялал жуулчлалын агентлаг,

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    СОС Медика Монголиа УБ Олон Улсын эмнэлгийн дотоодын болон гадаадын эмч, мэрэгжилтнүүдийн баг, олон

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2004

  • Ажилтны тоо

    200

Зургийн цомог

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороолол, 7-р хороо, Их тойруу, СОС Медика Монголиа Улаанбаатар ОУ Эмнэлэг өөрийн байр /Хуучнаар Туулжинпангийн байр/ Утас: 11-464325/26/27

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.