"Сод Монгол Групп" ХХК нь 17 гаруй охин компанитай Монголын томоохон хувийн хэвшлийн нэг. Манай компани нефтийн бүтээгдэхүүний импорт, борлуулалт, үйлдвэрлэл, нефтийн барилга байгууламж угсралт, тохижилт үйлчилгээ, энтертаймент, аялал жуучлал, эрүүл мэнд зэрэг эдийн засаг, нийгмийн салбарт өөрсдийн хувь оруулсаар байна. Нефтийн бүтээгдэхүүний борлуулалтаар
• Автобензин А-80
• Автобензин Аи-92
• Автобензин Аи-95
• Дизель түлш /өвөл, зуны/
• ТС-1
• Мазут, битум зэрэг нефтийн бүтээгдэхүүнүүдийг чанартай, найдвартай импортлон Монголын зах зээлд нийлүүлж байна.Тос тосолгооны материалууд болох бүх улирлын, универсаль, хөдөлгүүрийн тоснууд, нигрол тоснууд, цувих суурь машины тоснууд, үйлдвэрийн зориулалттай тоснууд, хурдны хайрцагны тоснуудыг дотооддоо чанарын өндөр түвшинд сайн чанарын бүтээгдэхүүнийг үйлдэрлэн зах зээлд нийлүүлдэг.
Нефтийн барилга байгууламж угсралтын хүрээнд
• ШТС-ын төлөвлөлт
• Нефть агуулах өргөтгөл угсралт
• ШТС-ын барилга байгууламжийн угсралт
• Сав тоног төхөөрөмжийн шинэчлэл, технологийн шугам хоолойны угсралт
• Хэмжих хэрэгсэл нийлүүлэлт, тохируулга, суурилуулалт
• Шинэ технологи судалгаа, нэвтрүүлэлт, суурилуулалт
• ШТС, сав тоног төхөөрөмжийн баталгаат засвар үйлчилгээ
• Цахилгаан хангамж, угсралт, цахилгаан тоног төхөөрмж суурилуулалт зэргийг гүйцэтгэдэг.
Нефтийн бүтээгдэхүүний үйл ажиллагаа эрхлэхээс гадна автомашины нэг цэгийн цогц үйлчилгээ, аялал жуучлал /зочид буудал, амралт, жуулчны бааз/, тохижилт үйлчилгээ/, /харуул хамгаалалт /гэрээт харуул хамгаалалт/, кино үзвэр /Өргөө кинотеатр/, хөдөө аж ахуйн салбаруудад үйл ажиллагаагаа эрхэлдэг.
Илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа зүтгэе
1. Худалдаа борлуулалт, маркетинг
2.
3.
1999
2500