Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Шүрэн Трейвел

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“ШҮРЭН” ХХК Тус компани 1991 онд байгуулагдсан Монголын анхны хувийн аялал жуулчлалын компани юм. Одоогийн байдлаар Япон, Герман, Англи, Бельги, Оросын аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд эдгээр түншүүдтэйгээ олон жил, тогтвортойгоор хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд нийт 20 гаруй орны 40000 орчим жуулчин хүлээн авч үйлчилсэн болно. Тэдгээрээс 20% нь дахин давтан ирж үйлчлүүлдэг болсон нь манай компаний үйлчилгээний чанарыг харуулах нэг үзүүлэлт мөн гэж хэлж болох юм. Одоо манай компани 25 жилийн туршлага дээрээ тулгуурлан орон орны жуулчдын сонирхол, онцлог, амралтын хугацаа, гадаадын болон дотоодын агаарын тээвэр, галт тэрэгний хуваарьтай уялдуулан 40 гаруй төрлийн программ маршрут амжилттай зохион байгуулж байна. Компаний удирдах боловсон хүчнүүд өөрийн түнш Герман, Англи, Японы компаниуд дээр тогтмол мэргэжил дээшлүүлдэг, олон улсын үзэсгэлэн яармагт “visitor” болон оролцож олон улсын зах зээл, эрэлт хэрэгцээг байнга судалж тэдгээрт нийцсэн үйлчилгээг зохион байгуулдаг. Компаний удирдлагууд сэтгэл судлал, hospitality чиглэлээр АНУ болон гадаадын дээд сургуульд боловсролоо дээшлүүлэх, дотоодын их дээд сургуулиудтай байнга хамтран ажиллах зэргээр өөрсдийн болон компаний боловсон хүчний мэдлэгт байнга анхаарч байдаг тул улс үндэстэн болгоны онцлогт тохирсон чанартай үйлчилгээ, харьцааг бий болгож менежментийн зөв бодлого хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг. “ЭЛСТЭЙ” жуулчны бааз: Тус компаний “Элстэй” жуулчны бааз нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Элстэй хэмээх газарт 1996 онд байгуулагдан ажиллаж байна. Улаанбаатар хотоос зүүн тийш 50 км зайд орших бөгөөд 44 км газрыг хатуу хучилттай замаар, үлдэх 6 км газрыг байгалын шороон замаар явж очно. Улаанбаатар хотын төвөөс машинаар нэг талдаа 1 цаг явна. “Элстэй” жуулчны бааз 5-аас 10 сар хүртэл улирлын чанартай ажилладаг бөгөөд эрхэлж буй гол үйл ажиллагаа нь гадаадын жуулчдад монгол ахуйг танилцуулах, морин ба явган аялал хийх зэрэг болно. Нэг ээлжиндээ 70 хүн хүлээж авах хүчин чадалтай 25 гэртэй. Тохилог ресторан, халуун усанд орох газар, боловсон бие засах газартай. “Элстэй” бааз өөрийн 100 гаруй уналгын адуутай, үхэр, хонь, ямаа болон бусад малтай. Жуулчдын хүнсэндээ өөрийн аж ахуйгаас гаргаж авдаг органик сүү цагаан идээ, мах, байгалын зэрлэг жимс ногоог хэрэглэдэг. Эрүүл мэндэд тустай ази европ маягийн хоолоор үйлчилдэг.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Салбар

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1991

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.