Шунхлай групп нь үйлдвэрлэл, худалдаа, технологи зэрэг 8 чиглэлийн 30 гаруй компанитай. Дотоодын 10,000 гаруй ханган нийлүүлэгч, хамтрагчид, 8,000 үндсэн ажилтантайгаар Монгол Улсын 21 аймагт хүрч үйл ажиллагаагаа явуулан, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байна.
Шунхлай групп нь эрхэлж буй бизнесийн салбар бүртээ чанараар тэргүүлж, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийг эрхэмлэн, ямагт шинэ хил хязгаар рүү манлайлах зорилго тавин ажилладаг. Шунхлайчууд бид шударга зарчим, өөриймсөг хандлагыг бий болгож, манлайлал, инновацаар ялгаран, хамтын ажиллагаа, багийн сэтгэлгээг эрхэмлэж, хүнлэг чанар, анхаарал халамжаа ямагт түгээх үнэт зүйлтэй. Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд компанийн засаглалыг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн, өндөр гүйцэтгэлтэй, чадварлаг менежментийн баг бүрдүүлэх, тогтвортой хөгжлийн стратеги хэрэгжүүлэх, байгууллагын соёлын шинэчлэлийг хийхэд онцгойлон анхаарч байна.
Анх долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бид 30 жилийн хугацаанд 8,000 орчим ажилтантай, 30 гаруйохин компанитай, 2 их наяд төгрөг давсан борлуулалтын орлоготой, 2 их наяд төгрөгөөр хэмжигдэх хөрөнгөтэй, бизнесийн том нэгдэл болж хөгжлөө. Шунхлай групп нь улс орныхоо өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ямагт өндөрсгөж, нийгмийн хариуцлагаар тэргүүлэн, тогтвортой хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, дэвшилтэт технологи, инновацыг цаашдын хөгжлийн суурь болгон ажиллаж байна.
Шунхлай Групп нь хөрөнгө оруулж буй салбарынхаа тэргүүлэх стандартыг тогтоох зорилгоо тууштай удирдлага болгоно. Инновац, тогтвортой байдлыг эрхэмлэн, шинэ хил хязгаарыг давах нөлөөллийг бий болгоно.
Бид үйлчлүүлэгчдийнхээ өнөөгийн хэрэгцээ, маргаашийн шаардлагад бүрэн нийцсэн тэргүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийг тууштай эрмэлзэнэ. Бид ажилтнууддаа болон нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох замаар өсөлтийг хангана.
Шинэ хил хязгаар руу манлайлцгаая.
1. Менежмент
2.
3.
Шударга зарчим, өөриймсөг хандлага: Бид ухамсрыг дээдлэн, ёс суртахууны өндөр стандартыг үйл ажиллагаандаа баримтална. Бид чин шударга зарчмыг удирдлага болгон, үйл ажиллагаагаа нээлттэй ил тод, тууштай явуулах үүрэг хариуцлагыг хүлээж, бизнесийн бүхий л талбартаа тэргүүлэх чанарыг бүтээнэ. Манлайлал, инновац: Бид мятаршгүй тэмүүллээр жигүүрлэн, анхдагч үзэл санаагаар хошуучилна. Бид Байгаль орчин
1993
8000