Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Шаргалжуут рашаан сувилал ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Ашиглалтын инженер/ Ростероор ажиллах/

Сувиллын барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, засвар үйлчилгээний хуваарь, хяналтын хуудас боловсруулж хяналтыг хийх Хуваарийн дагуу засвар үйлчилгээний төлөвлөгөө, төсөв боловсруулж, хэрэгжүүлэх Цахилгааны систем, тоног төхөөрөмж, ус, дулаан хангамж, бохир ус зайлуулах, халаалтын систем болон сантехникийн бусад тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээ хийх Үйлчлүүлэгчдэд тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх, хууль дүрэм, стандартын дагуу ус, дулаан хангамж, бохир ус, ариутгах татуургын системийг удирдан ажиллуулах Барилга байгууламжийн өргөтгөл шинэчлэл, сайжруулалтыг төлөвлөх, техникийн нөхцөл боловсруулах, зураг төсөл, угсралтад хяналт тавих Инженер техникийн албаны ажилчдыг өдөр тутмын удирдлагаар хангах

Уламжлалтын эмч

1. Үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд үзлэг хийж эмчилгээний үеийн эрсдэлийг тооцоолох, тохиромжтой эмчилгээний хөтөлбөрийг хөгжүүлж цогц бөгөөд үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг үзүүлэх,  2. Сувилуулагчдын өдөр тутмын эрүүл мэндийн хяналтыг хийж, шаардлагатай эмчилгээний хөтөлбөрийн өөрчлөлт, зөвлөгөө мэдээллийг өгөх  3. Уламжлалт анагаах ухааны гардан үйлдлүүдийг сувилуулагчдын эрүүл мэндийн онцлогт тохируулах төлөвлөсөн эмчилгээний хөтөлбөрийн дагуу хийж гүйцэтгэх  4. Сувилуулагчдын оношинд тохирсон хувьчилсан болон нийтийг хамарсан дасгал хөдөлгөөн заах, сургах    

Засвар үйлчилгээний ажилтан

Сувиллын барилга, байгууламжийн засвар, арчлалтыг чанартай гүйцэтгэж, аюулгүй, хэвийн ашиглалтын нөхцөлийг хангах

Тооцооны нягтлан бодогч

-Байгууллагын өр, авлагын тооцоонд хяналт тавих, тооцоо нийлэх   -Борлуулалтын гүйлгээг хянах, тооцоо нийлэх, холбогдох тайлан гаргах   -Кассын үлдэгдлийн тайлан гаргах   -Анхан шатны баримтын бүрдүүлэлт, хөтлөлтөнд байнгын хяналт тавьж ажиллах   -Бусад удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх   -Ажилчдыг санхүүгийн мэдээллээр хангах

Эрүүл мэндийн нийгмийн ажилтан (10 хоног ростертой

- Үйлчлүүлэгчид эрүүл мэндийн сургалт хийх,  - Архаг өвчлөлийн менежментийн хөтөлбөрийг зохион байгуулах, - Эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүд, үйлчлүүлэгчийн хооронд уялдаа холбоог хангуулах,  - Хөтөлбөрт хамрагдсан үйлчлүүлэгч нарын эрүүл мэндийн үзүүлэлтийг нэгтгэн тайлагнах, - Үйлчлүүлэгч нарт хөтөлбөрийн талаар зөв, цэгцтэй мэдээлэл өгөх,  - Улаанбаатар хотын дэмжих төв дээр эмчийн үзлэг, эмчилгээний цаг олголт зэргийг зохион байгуулж ажиллах

Хөдөлгөөн засалч /15 хоногийн ростертой /

  Эмчилгээ, хяналт хосолсон цогц эрүүл мэндийн тусгай хөтөлбөр болон үндсэн үйл ажиллагаанд хослон ажиллах Сувилуулагчдын эрүүл мэндийн үзүүлэлтийг үнэлж, хувьчилсан хөдөлгөөн заслын эмчилгээг төлөвлөн зааж чиглүүлэн ажиллах Сувилуулагчдын эрүүл мэндийн үзүүлэлтийг тогтмол хянах, тухай бүр шаардлагатай зөвлөгөө чиглүүлэг, сайжруулалтыг хийж ажиллах Хувьчилсан болон бүлгийн хөдөлгөөн засал эмчилгээг удирдан зохион байгуулах Архаг өвчний чиглэлийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээний талаар сувилуулагчдад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт удирдан зохион байгуулах Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг дээшлүүлэхэд эмч эмнэлэгийн ажилтнуудтай үр дүнтэй хамтран ажиллах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ЮЖи арена, Уран ган төв, 3-р хороо, Дунд голын гудамж, 2 давхарт

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.