Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Алтан Жолоо Трейд ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Пёнчан-2018” өвлийн олимпийн бамбар "Алтан жолоо" группээр өртөөллөө

 

“Пёнчан-2018” өвлийн олимп эхлэх өдөр ойртож байна. БНСУ спортын түүхэндээ анх удаа хүлээн авч буй өвлийн олимп 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд болно. “Пёнчан-2018” өвлийн олимпод 95 орны 2900 тамирчин спортын 15 төрөлд 102 баг медалийн төлөө өрсөлдөх бөгөөд олимпийн нээлтийн бамбар буухиалах арга хэмжээнд Ази тивийг төлөөлөн 2 хүн оролцсоны нэг нь Алтан жолоо группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар байсан билээ.

Тэрээр “Пёнчан-2018” өвлийн олимпийн галт бамбарын дөлийг мөхөөлгүйгээр эх орондоо авчран Алтан жолоо группийн охин компаниудаар өртөөлөх ажил амжилттай үргэлжилж дууслаа. Үүнд Сансар сүлжээ дэлгүүр, Арвайн үндэс ХХК, Алтан Жолоо Импекс ХХК, Даян Их ХХК, Ай Юу Трэйд зэрэг Алтан Жолоо группийн охин компаниуд хамрагдсан юм.

Ийнхүү “Пёнчан-2018” өвлийн олимпийн бамбар Алтан жолоо группээр амжилттай өртөөллөө.

2,1012018 оны 2 сарын 28
“Пёнчан-2018” өвлийн олимпийн бамбар "Алтан жолоо" группээр өртөөллөө

  “Пёнчан-2018” өвлийн олимп эхлэх өдөр ойртож байна. БНСУ спортын түүхэндээ анх удаа хүлээн авч буй өвлийн олимп 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд болно. “Пёнчан-2018” өвлийн олимпод 95 орны 2900 тамирчин спортын 15 төрөлд 102 баг медалийн төлөө өрсөлдөх бөгөөд олимпийн нээлтийн бамбар буухиалах арга хэмжээнд Ази тивийг төлөөлөн 2 хүн оролцсоны нэг нь Алтан жолоо группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар байсан билээ. Тэрээр “Пёнчан-2018” өвлийн олимпийн галт бамбарын дөлийг мөхөөлгүйгээр эх орондоо авчран Алтан жолоо группийн охин компаниудаар өртөөлөх ажил амжилттай үргэлжилж дууслаа. Үүнд Сансар сүлжээ дэлгүүр, Арвайн үндэс ХХК, Алтан Жолоо Импекс ХХК, Даян Их ХХК, Ай Юу Трэйд зэрэг Алтан Жолоо группийн охин компаниуд хамрагдсан юм. Ийнхүү “Пёнчан-2018” өвлийн олимпийн бамбар Алтан жолоо группээр амжилттай өртөөллөө.

2,1012018 оны 2 сарын 28
“Сансар” сүлжээ дэлгүүр “Улаанбаатар өвлийн наадам-2018”-ын ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран жил бүрийн 2 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой юм. Тус наадмын үеэр Монгол улсын өнцөг булан бүрийн сур болон шагай харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгарууллаа. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорилоо. Тэмцээний болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд “Улаанбаатар өвлийн наадам-2018” энэ жилийн ивээн тэтгэгчээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Сансар” сүлжээ дэлгүүр баг тамирчид, спорт сонирхогчидоо дэмжин ивээн тэтгэгчээр хамтран ажилласныг дуулгахад таатай байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 02-р сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тус наадамд иргэд Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоён өргөнөөр оролцлоо.

1,9532018 оны 2 сарын 28
Олон улсын стандартад нийцсэн сүлжээ дэлгүүр 22-ын товчоонд нээгдлээ

Монгол хүний ур ухаан шингэсэн олон улсын стандартад нийцсэн сүлжээ дэлгүүрийн нэгэн салбар өнөөдөр нээлтээ хийлээ. 1992 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж өдгөө 25 жилийн түүхийг бүтээсэн Монголын хамгийн анхны өөртөө үйлчлэх дэлгүүрүүдийн нэг “Сансар” сүлжээ дэлгүүр өргөжин тэлж их хотын баруун бүсэд хуучнаар 22-ын товчоонд Олон улсын стандартад нийцсэн томоохон салбараа нээлээ. “Сансар” сүлжээ дэлгүүр нь дунд хугацаанд “Үйлчилгээний жишиг Үндэсний сүлжээ дэлгүүр” болох зорилго тавин ажиллаж байгаа ба энэ хүрээнд салбар дэлгүүрүүдийнхээ үйл ажиллагааг хэрэглэгчид үйлчилэхэд төвлөрүүлэн шат дараалласан шинэчлэлтүүдийг хийж байгаагийн нэг нь дэлгүүрийн барилгын хийц, зохион байгуулалт, орчинд тусгалаа олсныг энэхүү бүтээн байгуулалтаас харж болно.  Сансар 22 салбарын барилга нь нийт 3000 мкв талбайтай бөгөөд дэлгүүрийн дотоод, гадаад зохион байгуулалт нь олон улсын стандартын дагуу хийгдсэн тул үндсэн үйлчилгээний талбай, хоолны газар, эмийн сан зэрэг дагалдах үйлчилгээнүүдийг бүрэн шийдсэн байна. Мөн хэрэглэгчийн үйлчилгээний цэг, ундаг дугуйн зогсоол, өндөр настан, тэргэнцэртэй хүмүүст зориулсан тусгай шаардлагатай талбайг гаргасан нь үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлж чаджээ. Эрхэм та “Сансар” 22 салбарыг зорин 300 автомашины зогсоолтой, 30000 гаруй нэр төрлийн чанартай бараа бүтээгдэхүүнээс сонголттоо хийн үйлчлүүлж, сар шинийн урамшуулалт худалдаанд хамрагдан 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаанд амжиж хамрагдаарай. Сайхан бүхнийг сагсанд тань... “Сансар” сүлжээ дэлгүүр

6,1412018 оны 2 сарын 28
“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” үндэсний IV форум амжилттай зохион байгуулагдлаа

Дэлхий нийтийн бизнесийнхний анхаарлын төвд байгаа үндсэн асуудал болох “Компаний нийгмийн хариуцлага”-ын ажлын хүрээнд Монгол улсад “Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” Бизнес удирдагчдийн дөрөвдүгээр форум өчигдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 18-нд амжилттай зохион байгуулагдлаа. Орчин үед нийгэмдээ хариуцлагатай бизнес эрхлэх нь жинхэнэ манлайлагчийн дүр төрх болоод байгаа төдийгүй компанийн нийгэм дэх оролцоо, нийгмийн хариуцлагын ажлаар тухайн компани дотооддоо төдийгүй олон улсад үнэлэгдэж байна. Үүнтэй холбогдуулан энэхүү форумаар нийгмийн хариуцлагын бодлого ба үндсэн чиг үүргээ тодорхойлох, Монгол улсад баримталж буй тогтвортой хөгжлийн бодлого ба компанийн нийгмийн хариуцлагын хэрэгжилт болон аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, Мэдээллийн аюулгүй байдал, менежмэнтийн болон нийгмийн хариуцлагын бусад элемэнтүүдээр олон улсад бий болж буй сайн туршлагуудын талаархи мэдээллийг нийгмийн хариуцлагын үзүүлэлт тус бүрт манлайлж буй 200 гаруй байгууллагын дээд удирдлагуудыг хамруулж харилцан бие биеэндээ туршлага солилцсон амттай уулзалт, форум болж өнгөрлөө. Форумд оролцогчид шилдэг аж ахуй нэгж гэдэг зөвхөн татвараа цаг тухайд нь  төлдөг байхаас гадна нийгмийн оролцоо, нийгмийн хариуцлагаа хэрхэн идэвхжүүлж, хэрэгжүүлж зөвхөн нэг хүнд чиглэсэн бус харин бүлэг хүмүүс ашиг тусыг нь хүртэх, ганц удаа болоод өнгөрөх бус харин олон удаа ач холбогдол, үр дүн сайтай байх ажлыг эхлүүлэх нь хамгийн чухал гэдгийг ихэд олзуурхаж байсныг энд дурдъя. Энэхүү форумын Мөнгөн спонсороор “Сансар” сүлжээ дэлгүүр хамтран ажилласан бөгөөд форумын гол илтгэгчдийн нэгээр тус компанийн гүйцэтгэх захирал Г.Цогтбаатар оролцож “Ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх нийгмийн хариуцлагын олон улсын санаачлагууд” илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Ийнхүү “Сансар” сүлжээ дэлгүүрийн 2018 оны нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй эхний ажил амжилттай эхэллээ.

2,1772018 оны 1 сарын 26

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.