Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ПРАКСИС ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Тус “Праксис” ХХК нь 2008 оны 3 сард Сургалт, Зуучлал, Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хятадын их сургуулиудын сургалт: Сүүлийн үеийн Монгол залуучууд дэлхийн боловсролыг эзэмшин хаана ч газадахгүй чадварлаг боловсон хүчин болохыг эрмэлзэх болжээ. Бид ч тэдний энэ хүсэл эрмэлзэлийг биелүүлэхийн тулд дэлхийн том гүрний нэг болох Хятад улсын ихэнх муж, хотуудын 20 гаруй их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, цаашлаад Монгол дахь албан ёсны төлөөлөгч нь болсон бөгөөд хэлний бэлтгэл, баклавр, мастер, докторын зэргийн ангиудад бүх мэргэжлийн чиглэлээр сургасаар ирлээ. Мөн бид оюутнуудаа Хятадын тэтгэлэгийн хороогоор дамжиж буй бүх төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж өгдөг ба түүн дотор Хятадын засгийн газрын тэтгэлэг, Кунзийн институтийн тэтгэлэг, сургуулиудын тэтгэлэгт хамруулсан хүүхдийн тоогоороо Монголдоо тэргүүн байр эзэлдэг юм. Бизнес зуучлал, зөвлөгөө: Монголын томоохон компаниудад Хятад улсын А зэрэглэлийн компаниудаас тоног төхөөрөмж, түүхий эд, хөрөнгө оруулалт болон бусад бараа бүтээгдэхүүнийг зуучлан, зөвлөгөө өгөх үйлчилгээг явуулдаг. Онлайн болон тэнхимийн сургалт: Бид онлайн сургалтын нэг хэсэг болох Подкаст сургалтын системийг Монгол улсад бий болгохоор 2010 оноос хойш ажиллаж байна. Монголын хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэний боловсролыг дэмжиж, тэдэнд бодитойгоор хүрч үйлчлэх зорилгоор “Праксис” ХХК-н дэргэдэх "Perfect U" тэнхимийн, "SooSPOD" онлайн боловсролын төвийг нээн ажлуулж байгаа ба одоогоор анхан, дунд, HSK-ний гэсэн ангилалтайгаар сургалтаа явуулж байна. Бизнес аялалХятадын Шанхай, Бээжин, Гуанжоу зэрэг эдийн засгийн болон худалдааны гол хотуудад болж буй олон улсын зэрэглэлийн томоохон үзэсгэлэн худалдааг үзүүлэх бизнес аялалыг зохион байгуулдаг. Экспо үзэхээс гадна тухайн чиглэлийн компаниудтай холбож өгөх, уулзалт зохион байгуулах, хамтын ажиллагааг өрнүүлэх ажлуудыг хийж байна.Онгоц, галт тэрэгний билет болон зочид буудал захиалгаХятадын аль ч хотод зочид буудал, түргэн галт тэрэгний захиалгыг хийж өгөхөөс гадна орон нутгийн онгоцны тийзийн захиалгыг хийж өгдөг. Мөн Хятадаас эхлэлтэй олон улсын онгоцны тийзийн захиалгыг хамгийн хямдаар шуурхай хийж үйлчилдэг.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Салбар

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2008

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.