Практикал Даатгал ХХК нь 2003 онд 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан. Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулан, даатгуулагч үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээн ажиллаж чадсанаар сүүлийн таван жилийн хугацаанд даатгалын зах зээлд томоохон байр суурь эзэлж байна. Монгол Улсын засгийн газрын МҮХАҮТ-аас 2011 онд “Үндэсний шилдэг даатгагч”, “Үйлчилгээний шилдэг брэнд”, тэргүүлэгч Топ-5 даатгалын компанийн нэгээр тодорсон билээ. Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан чанартай, найдвартай, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж, хамтын ажиллагаагаа улам чанаржуулж, амжилттай ажиллаж байна.
Даатгалын үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагын бодлогыг жил бүр нэмэгдүүлж , ард иргэд ялангуяа нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхэд залуучуудынхаа эрүүл мэнд, боловсрол, үндэсний соёл урлагийг дэмжих олон арга хэмжээг хэрэгжүүлж, бодит санхүүгийн туслалцаа, хөнгөлөлтийг үзүүлж ирсэн.