Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ЯГААН ЦАМХАГ МОНТЕССОРИ ЦЭЦЭРЛЭГ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
"Ягаан цамхаг" Монтессори цэцэрлэг 2006 онд байгуулагдсан анхны Монтессорийн сургалттай цэцэрлэг юм. Манай цэцэрлэг нь Олон улсын Монтессорийн боловсролын нийгэмлэгийн гишүүн бөгөөд Шинжлэх ухааны үндэслэлтэй зохиогдсон Монтессорийн бүрэн бэлтгэгдсэн орчингоор хангагдсан. Хүүхдүүдийг биеэ даасан, сониуч, бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, бусдыг хүндэлдэг, эрүүл чийрэг болгон бэлтгэдэг. "Хүүхдийн инээмсэглэл бидний баяр баясгалан" гэсэн сэтгэлээр манай багш ажилчид ажилладаг учраас манай цэцэрлэгт хүүхдүүд гэртээ байгаа шигээ тайван амгалан байж чаддаг. Тэдээ чөлөөтэй сэтгэж, өөрийгөө нээн илрүүлж, хөгжиж чаддаг. Бидний бүхий л үйл ажиллагаа нь хүүхдүүдийн сэтгэл зүй, бие бялдарын онцлог, тэдний хувийн хэрэгцээ, сонирхол, чадвар, туршлага дээр тулгуурладаг. Доктор М.Монтессорийн онол, сургалтын арга зүй дээр тулгуурласан иж бүрэн Монтессорийн хөтөлбөрөөр сургалт явагддаг. Тус цэцэрлэгийн эрхлэгчээр Монгол улсын Зөвлөх багш зэрэгтэй, Олон улсын Монтессорийн боловсролын нийгэмлэгийн гишүүн, Монтессорийн зөвлөх мэргэжилтэн Д.Гэрэлтуяа, Америк, Канадын Монтессорийн мэргэжилтэнтэй сүүлийн 4 жил ажилласан туршлагатай, заах аргач, боловсролын магистр зэрэгтэй 2 багш тус тус ажиллаж байна. Энэ жил бид 10-15 хүүхэдтэй анги дүүргэлттэйгээр 2 бүлэгт элсэлт авч байна. Таны хүүхэд манай цэцэрлэгт элссэнээр суралцах хүсэл тэмүүлэлтэй, өөрийгөө болон бусдыг хүндэлдэг, өөртөө бүрэн итгэлтэй, анхаарлаа төвлөрүүлдэг, санаачлага, оролдлоготой шаргуу зантай болж төлөвшинэ. Манай цэцэрлэг 5 жилийн туршлагатай бөгөөд хүүхэд бүр ганцаарчилсан хөтөлбөрөөр өөрсдийн хүсэл, сонирхлоороо сонголтоо хийж, чөлөөтэй байх, өөрийн биеэр хийх боломж олгох, биеэ дааж сурах хандлагыг бий болгодог. Бид зан төлөв, хандлагыг төлөвшүүлж, бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйг цогцоор хөгжүүлнэ. Мөн англи хэл, төгөлдөр хуур, шатрын нэмэгдэл сургалттай. Манайх ажлын өдрүүдэд 9 цагаар ажиллана. Мөн бид эцэг эхчүүдийн хүсэлтээр хагассайн өдөррийн Монтессорийн сургалттай анги нээн ажиллуулж эхлэх гэж байна. Байршлын хаяг: Баянзүрх дүүргийн 13 хороолол, 15-р хороо, 13-р байрны зүүн талд Харилцах утас: 88116838, 99090189, 91190189, 310203.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Салбар

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2006

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.