Монголын хамгийн том бетон зуурмагийн үйлдвэр болох Оюу Толгой-Гүний уурхайн Бетон зуурмагийн үйлдвэр IV төсөл хэрэгжиж нээлтээ 6 дугаар сарын 12-ны өдөр хийлээ. Манай компани “Оюу Толгой-Гүний уурхайн Бетон зуурмагийн үйлдвэр 4” төсөлд: - Иж бүрэн зураг төсөл- Барилгын угсралтын ажлын төслийн менежмент - Газар шорооны ухлага, буцаан дүүргэлтийн ажил- Цутгамал төмөр бетон угсралтын ажил- Өнгөлгөөтэй бетон тэгшилгээ шалны ажил гүйцэтгэсэн бөгөөд энэхүү төслийг 1 жилийн хугацаанд хэрэгжүүлж Улсын комисс болон захиалагч Премиум Конкрит ХХК-д амжилттай хүлээлгэн өглөө. Хамтарч ажилласан захиалагч Премиум Конкрит болон туслан гүйцэтгэгч компаниуд, Захиалагч, Jacobs, Oюу Толгой ХХК-ний хамт олонд талархлаа илэрхийлье.