“Панель 1, 2-ын агуйлан олборлолт” болон “95 мянган тонн/хоног хүчин чадалд хүрэх” төслийн удирдлага, хяналт Төлөвлөлт, гүйцэтгэл, ашиглалтад оруулалт зэргээр эдгээр төслийн ашиглалтын бүх хугацаанд удирдаж, зохицуулна. Төслийн хамрах хүрээ, хуваарь, төсөвт хяналт тавьж, ГУ-н нэгжийн илүү өргөн хүрээний стратегийн зорилтуудтай нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах. Олон тооны салбар чиглэлийн (инженерчлэл, худалдан авалт, техникийн үйлчилгээ, барилга, үйл ажиллагаа, санхүү гэх мэт) хүрээнд тодорхой харилцаа холбоо, хамтын ажиллагааг баталгаажуулах байдлаар, өөр өөр үйл ажиллагааны баг, оролцогч талуудыг удирдан зохицуулах. Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүх процессыг дагаж мөрдөх байдлыг хангах замаар төслийн засаглал, төслийн удирдлагын албаны шилдэг туршлагыг хэрэгжүүлж, хянах. ТУА-ны аргачлал болон стандарт: Бүх төслүүдийг ОТ-н тогтолцоо, арга зүйд нийцүүлэн гүний уурхайн нөхцөлд стандартчилсан төслийн удирдлагын үйл явц, арга хэрэгслийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Тогтсон засаглалын тогтолцоо, эрсдэлийн удирдлагын үйл явц, гүйцэтгэлийн хэмжүүрт нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд төслийн хяналт, шалгалтыг тогтмол хийнэ. Төслийн төлөвлөгөө, хуваарь, төсөв, удирдлагын тайлангийн өөрчлөлт зэрэг төслийн бүх үйл ажиллагааны баримт бичгийг компанийн бодлогод нийцүүлнэ. Төсөв болон нөөцийн удирдлага: Уул уурхайн төслийн зорилтыг биелүүлэхийн тулд шаардлагатай хүн хүч, тоног төхөөрөмж, материалын хуваарилалтыг баталгаажуулж, нөөцийн удирдлагыг удирдан чиглүүлнэ. ГУ-н уурхайн төсвийг (төсөл, үйл ажиллагаа) боловсруулахад хяналт тавьж, компанийн стандартад нийцүүлнэ. Зардал/мөнгөний гадагшлах урсгалд хяналт тавьж, ГУ-н хэлтсүүдийн хүрээнд зардал багатай худалдан авалт, нөөц ашиглалтыг хэрэгжүүлнэ. Эрсдэл/өөрчлөлтийн удирдлага: Уул уурхайн төслийн эрсдэл/асуудлыг шуурхай тодорхойлж, бууруулах стратеги болон болзошгүй нөхцөл байдлын төлөвлөгөөг боловсруулна. Төслийн хугацаа, зардал, нөөцийн хүртээмж, аюулгүй ажиллагаа, зохицуулалтын хэрэгжилттэй холбоотой болзошгүй эрсдэлд хяналт тавьж, тайлагнана. Төслийн хамрах хүрээний өөрчлөлтийг зохицуулах, тэргүүлэх чиглэл эсвэл сорилтод дасан зохицохын тулд гол оролцогч талуудтай нягт хамтран ажиллана. Оролцогч талуудын удирдлага болон харилцаа холбоо: Ахлах удирдлага, ГУ-н уурхайн хэлтсийн менежерүүд болон гүйцэтгэгчид зэргээр "Панель 1 ,2-ын агуйлан олборлолт" болон "95 мянган тонн/хоног хүчин чадалд хүрэх" төслүүдтэй холбоотой холбогдох талуудтай бат бөх харилцаа тогтоож, тогтвортой байлгана. Төслийн гүйцэтгэл, эрсдэл, асуудал, шаардлагатай засаж залруулах арга хэмжээг онцлон тусгасан төслийн шинэчлэл, тайланг ахлах удирдлагад тогтмол гаргаж өгнө. Төслийн зорилго, хугацаа, хүлээлттэй уялдуулах замаар оролцогч талуудын уулзалтыг зохицуулах ажлыг удирдан зохион байгуулна. Төслийн гүйцэтгэлийн хяналт (Төслийн удирдлага хяналт) Төслийн гүйцэтгэлийг тогтоосон хуваарь болон ГҮҮ-тэй харьцуулан хянаж, ажлын явцыг тогтмол тайлагнана. Нөөцийг үр дүнтэй хуваарилж, бүртгэх, хянах, тайлагнах зорилгоор төслийн удирдлагын программ хангамжийн арга хэрэгслүүдийг (жишээлбэл, MS Project, Primavera) ашиглана. Өмнөх төслүүдээс сурсан сургамжийг тодорхойлж, цаашдын санаачилгад шилдэг туршлагыг хэрэгжүүлэх замаар Төслийн удирдлагын багийн хүрээнд тасралтгүй сайжруулах санаачилгыг хэрэгжүүлнэ. Шууд удирдлагаас өгсөн бусад ажил үүрэг.