"Үндэсний хэмжээнд боловсролын шинэ тогтолцоонд шилжиж байгаа энэ үед сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийг гүнзгийрүүлж, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, улмаар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын үндэсний технологийг боловсруулж, хэрэгжүүлэх тал дээр Орчлон сургуульямагт тэргүүлэх эгнээнд ажиллаж ирлээ. Тухайлбал сургалтын материаллаг, үйлийн, сэтгэл санааны орчны стандартыг олон улсын түвшинд бүрдүүлж чадсан төдийгүй 6 настай хүүхдийг 1-р ангид, 3-5 настай хүүхдийг Монтессори сургалттай цэцэрлэгийн бүлэгтээ элсүүлэн суралцуулснаар сургууль цэцэрлэгийн залгамж холбоог сайжруулж, ерөнхий боловсролын сургалтын 12 жилийн тогтолцоонд шилжих бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийг богино хугацаанд амжилттай хийж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Одоо Орчлон сургуулийн хамт олон нь сурахуй ба суралцахуйн тухай шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтуудад тулгуурлан үндэсний шинэ сургалтын технологийг боловсруулж, олон улсын IGCSE ба IBDP–ын шаардлагад нийцсэн төгсөгчдийг бэлтгэхийн төлөө шамдан ажиллаж байна."
Бид дэлхийн Монгол иргэнийг бэлтгэнэ.
1. Боловсрол, Шинжлэх ухаан
2.
3.
2001
300