Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Нормет Монгол ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Сэлбэгийн зохицуулагч

Нормет групп нь далд уурхай ба тунелийн бүтээн байгууалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэх тоног төхөөрөмж болон машин техникийг үйлдвэрлэх, боловсронгуй болгох, борлуулах, засвар үйлчилгээг хийх 60 гаруй жилийн туршлагатай, энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм.   Нормет Монголиа ХХК нь Оюутолгой уурхайн талбарт 14/14 уртын ээлжийн хувиараар ажиллах  Сэлбэгийн зохицуулагч - Parts Coordinator ажлын байранд 2 (хоёр) ажилтан сонгон шалгаруулж авна.     Гүйцэтгэх үүрэг   Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засвар үйлчилгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино   Эрүүл мэнд,Аюулгүй ажиллагаа,Байгаль орчин •Хариуцсан ажлынхаа хүрээнд явагдаж буй бүх ажил нь одоо мөрдөж буй аюулгүй байдлын хууль тогтоомжид нийцэж, ЭМААБО -н холбогдох стандартад бүрэн нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын зэрэгцээ аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэхэд туслах•Хувийн аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн, хамт олон, багийн гишүүд, бизнесийн түншүүддээ үлгэр дуурайлал үзүүлэн, ЭМААБО -н холбогдох бодлого, зорилтуудын дагуу үйл ажиллагаа явуулж, эрүүл мэнд, аюулгүй байдлын гүйцэтгэлийн хамгийн өндөр стандартыг хангах•Төслийн бүтээн байгуулалтын үе шат болон олборлолтын явцад аюулгүй байдлын стандарт, үйл явц, журмыг мөрдөж, дагаж мөрдөхийг баталгаажуулах.•Багийн гишүүдийн аюулгүй байдалд санаа тавих , эрсдлийг олж илрүүлэх, бууруулах, эрсдлийг удирдан зохицуулах.•Төлөвлөлтийн баг болон еренхий бизнесийн хүрээнд НЭУ-г дэмжин ажиллана.Үйл ажиллагаа •Долоо хоног тутмын төлөлвлөгөөт засварын сэлбэг материалыг бэлдэж дутуу байгаа сэлбэг байгаа эсэхийг шалгаж төлөвлөгч нарт мэдэгдэж байх.•Хүлээн авсан бараа материалынхаа бүрэн бүтэн байдлыг хариуцна•Засварт явуулах дугуйг хариуцан ажиллаж, “Дугуй Засварын зохицуулалт”- г мөрдөнө•Эд анги засварлах журмыг мөрдөн ажиллаж уг үйл ажиллагааг сайжруулах•Тосны дээж,дахин засварлагдах эд анги,сэлбэг буцаах болон их засварын ажлын бараа материалыг зөөвөрлөх •Гэнэтийн болон яаралтай сэлбэг хэрэгтэй үед ажлын багт сэлбэг хүргэж өгөх •Үлдэгдэл сэлбэг бараа хуримтлагдахаас сэргийлж,тасралтгүй сайжруулах •Гүний уурхайруу сэлбэг материал илгээх хүсэлт урьдчилан илгээх•Худалдан авалтын захиалгуудыг шалгах, шаардлагатай тохиолдолд түргэвчлүүлэх ажлыг эхлүүлэх•Бараа материал хадгалах байр болон гадна орчны эмх цэгцийг хариуцна•Үйл ажиллагаанд шаардлагтай ажлуудад оролцож байх •Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн хэлтсийн бараа материал илгээх хайрцгийг хариуцах•Хог хаягдлын удирдлагын дагуу хаягдал тос, дугуй , хуучин сэлбэг болон сав,баглаа боодол зэргийг хаяж байх Зардал •Мөнгө зардлыг үр ашигтай зарцуулах санал,санаачлага дэвшүүлэх Манлайлал •Багийн ажиллах болон манлайллаа хөгжүүлэх •Засварын төлөвлөгчид болон хуваарь гаргагчидтай хамтран нэгээс дөрвөн долоо хоногийн засварын ажлын сэлбэг материал бэлдэх•Их засварын ажлын төлөвлөгчидтэй хамтран их засварын ажилд хэрэглэх бараа материал бэлдэж засварын багт хүлээлгэн өгөх Харилцаа • Бизнесийн хүрээнд бүх талуудтай үр дүнтэй, тогтвортой харилцааг хөгжүүлэх, хадгалах.• Бараа материал захиалах ,худалдан авах,засварын багийнхантай тогтмол харилцаатай байж үйл ажиллагааны шинэчлэлт өөрчлөлтийг мэдэж байх.

Засвар үйлчилгээний механик

Нормет групп нь далд уурхай ба тунелийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэх тоног төхөөрөмж болон машин техникийг үйлдвэрлэх, боловсронгуй болгох, борлуулах, засвар үйлчилгээг хийх 60 гаруй жилийн туршлагатай, энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм.   Нормет Монголиа ХХК нь Оюутолгой Далд уурхайд 14/14 уртын ээлжийн хувиараар ажиллах  Засвар үйлчилгээний механик ажлын байранд 12 ажилтан сонгон шалгаруулж авна.   Нормет Монголиа ХХК-ны чадварлаг, эрч хүчтэй  хамт олны нэг хэсэг болж,  хамтдаа  сурч  хөгжих  хүсэл тэмүүлэлтэй бөгөөд энэхүү ажлын байрны шаардлагад нийцэж байвал таныг анкетаа илгээхийг урьж байна!   Гүйцэтгэх үүрэг Норметын машин, техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, оношлогоог хийж гүйцэтгэх, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, ашиглалтын аюулгүй байдлыг хангах.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж 18/1, TheDowntown оффис 1001

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.