"НЭКСТ ГРУПП" ХХК ОЛОН УЛСЫН СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛЖ, ДЭЛХИЙН ТҮВШИНД АЖИЛЛАХ ЗОРИЛГОДОО ХҮРЛЭЭ
"Нэкст Групп" ХХК нь амьдралыг аз жаргалд хөтлөх технологийн дэвшлийг түгээх эрхэм зорилгын хүрээнд өдгөө бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг 12 салбар компанийн 300 орчим ажиллагсдын хамтаар хэрэглэгчиддээ шинэ, шилдэг технологи бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэдэг оюуны өмч, шударга ёс, хариуцлагыг дээдэлсэн салбартаа тэргүүлэгч групп компани болон өргөжижээ.
"НЭКСТ ГРУПП" болон түүний салбар "Нэкст Дистрибьюшн" ХХК, "Нэкст Электроникс" ХХК, "Нэкст Логистик" ХХК, "Нэкст Сервис" гэсэн дөрвөн компани үйл ажиллагаандаа цаг үргэлж олон улсын тэргүүлэх туршлагыг нэвтрүүлсээр ирсэн бөгөөд хэрэглэгч төвтэй компани байх стратегийн хүрээнд олон улсын "Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001", "Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO45001", "Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO14001″стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн 2021 оны 12 сарын 03-ны өдөр албан ёсоор "СЕРТИФИКАТ"-аа гардан авлаа.
Энэхүү чухал алхмын бэлтгэл ажил ойролцоогоор 2 жил гаруй үргэлжилсэн бөгөөд Монгол дахь Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал (ХЭМАБ) ба Менежментийн тогтолцооны Олон улсын стандартын (ISO) сургалт, баталгаажуулалтын тэргүүлэх байгууллага болох "ОШМИ ГРУПП"- ээс зөвлөгөө авч хамтран ажиллаж баталгаажуулалтын аудитыг Австраль улсад төвтэй, олон улсын нэр хүндтэй TQCSI баталгаажуулалтын байгууллагын монгол дахь албан ёсны төлөөлөгч MSCS компанийн мэргэшсэн аудиторууд гүйцэтгэжээ
"НЭКСТ ГРУПП" энэхүү ISO стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр стратеги төлөвлөлтөндөө НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган ажиллах Нийгэм, Эдийн засаг, Байгаль орчны зорилтуудад тодорхой хэмжээгээр өөрсдийн хувь нэмрээ оруулах эрхэм зорилгоо биелүүлсэн юм…
Эдгээр стандартууд нь:
ISO 9001 гэрчилгээг авснаар үйлчлүүлэгч/хэрэглэгч нь тухайн байгууллагын дотоод процесс, үйл явцыг давхар хянаж, шалгах шаардлагагүй, тухайн хяналт шалгалтыг компани өөрийн дотоод аудит болон гадны баталгаажуулалтын байгууллагын тусламжтай хийсэн гэдгийг илтгэнэ. Ийм ч учраас ISO 9001 стандарт нь зарим нэг байгууллагын хувьд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд онцгой үүрэгтэй байдаг.
ISO 45001 гэрчилгээг авснаар ажиллагсдын хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн осол, өвчнийг бууруулах цогц бизнес эрхлэгчдэд чиглэсэн шинэ стандарт юм. Дэлхий нийтийн тулгамдсан асуудал болох хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал нь үйлдвэрлэлийн осол, өвчлөл нь бизнес эрхлэгчид, тэр байтугай бизнесийн хүрээнд өөр өөр байршилд ялгаатай байдаг. ISO 45001 стандарт нь бүх салбар, жижиг эсвэл том компаниудын мөрдөх ёстой гол системийн нэг юм.
ISO 14000 стандарт нь Байгууллагын Байгаль орчны менежментийн тогтолцооны шалгуурыг тогтоох, байгууллагын байгаль орчны менежментийн үр дүнтэй тогтолцоог бий болгох, хяналт тавихад тусалдаг. Ингэснээр НЭКСТ ГРУПП-ийн хувьд байгальд хор нөлөөгүй хог хаягдлын менежментийн бодлого баримтлан ажиллаж байгаагаа батлан харуулж байгаа юм.
Олон улсын ISO стандартууд ийнхүү системийн хэмжээнд бүрэн нэвтэрснээр салбартаа тэргүүлэгч байгууллагын хувьд байр сууриа улам бэхжүүлж чадсан байна.
"НЭКСТ ГРУПП" Тогтвортой хөгжилд тасралтгүй тэмүүлнэ…