Номт наран сургууль нь 2016 онд үүсэн байгуулагдсан ба ерөнхий боловсролын үндэсний цөм хөтөлбөрийг япон, англи хэлний олон улсын хөтөлбөр, хүүхэд хөгжүүлэх төрөл бүрийн нэмэлт, хөгжүүлэх сургалтаар өргөтгөн, өнөөгийн нийгэмд зайлшгүй шаардагдаж буй хүүхдийн танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах чадварыг нь хөгжүүлэн дэмжиж сэтгэл зүйн боловсрол олгох “Bee” хөтөлбөрийг боловсруулан бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд хэрэгжүүлж буй анхны хувийн сургууль юм.
Мэргэжлийн удирдлага, туршлагатай менежментийн баг
Монгол, гадаад 90 гаруй үндсэн багш ажилчид
NNTeam байгууллагын соёл, тогтвортой хүний нөөц
Боловсролын үйлчилгээний хэрэгцээ, шаардлага, суралцагчдын хүсэл сонирхолд нийцсэн, сургалтын олон талт арга барил бүхий чадварлаг багш, хамт олныг төлөвшүүлсэн, үндэсний цөм хөтөлбөрийг олон улсын стандартад нийцүүлэн хэрэгжүүлэгч цэцэрлэг, сургуулийн цогцолбор болох.
Суралцагчдын бие даан бүтээлчээр сурах, хөгжих, хүмүүнших нөхцөлийг бүрдүүлэн, хос хэлний мэдлэгтэй, хүсэл тэмүүлэлтэй, хариуцлагатай, хүмүүнлэг иргэн төлөвших орчныг цогцлоох
Think Outside The Box!
1. Боловсрол, Шинжлэх ухаан
2.
3.
Суралцагч хүүхдүүдийн хүсэл тэмүүлэл
2016
80