Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Сантехникч / Оюу Толгой/

Барилгын зураг төслийн дагуу шугам хоолойн ажлыг гүйцэтгэх Шаардлагатай багаж хэрэгсэл бүрдүүлэлт материал захиалга хийх, захиалсан материал ажилтай уялдуулан талбайд ирэх хугацааг хангамжтай тохиролцох.

Механикийн superintendent / Оюу Толгой /

Техникийн ажилтны гүйцэтгэсэн бүх ажил хууль эрх зүй, зохицуулалт, чанарын шаардлага, компанийн бодлого, практикт нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах Ашиглалтанд оруулах төслүүдийг хугацаанд нь төлөвлөсөн төсөвт ажлын хүрээнд багтаан дуусгах Механикийн ашиглалтад оруулах багийн хүлээлгэн өгсөн системийг найдвартай эрчим хүчээр хангах ажлыг хариуцах ба  хөргөлтийн суурилуулалт, түлшний систем, агааржуулалтын систем, дамжуулах хоолой, бутлуур, конвейерийн системийг бүрэн буулгах, дахин барих (зарим тохиолдолд дахин инженерчлэл хийх) Механик ашиглалтын багт хүлээлгэн өгсний дараа хөргөх төхөөрөмж, түлшний систем, агааржуулалтын систем, шугам хоолойн систем, бутлуур, конвейерийн системийг бүрэн буулгах, сэргээн засварлах (зарим тохиолдолд шинэчлэх) ажлыг хариуцна. Worley болон ханган нийлүүлэгчийн Ахлах Механик Инженерүүд нь мэргэжлийн техникчдийг дэмжих ажилд бүрэн хамрагдаж байгаа эсэхийг баталгаажуулах Ажил эхлүүлэхийн өмнөх үйл ажиллагааг зохион байгуулж, удирдаж байгаа эсэхээ шалгах - таны төлөвлөгөөг багийнхан тань тайлбарлаж, ойлгож, өдөр тутмын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хангалттай чадварлаг нөөц байгаа эсэхийг баталгаажуулах Өдөр тутмын ажилд явцад хяналт тавьж, тайлан мэдээлэл гаргаж өгөх

Техникийн хөдөлгөөн зохицуулагч /Дохиочин/

Төслийн талбайд хэрэгжиж буй машин механизмын болон техникийн аюулгүй ажиллагааны  дүрэм журмыг стандартын дагуу гүйцэтгэх Үүний хүрээнд төслийн талбай дахь нийт операторуудтай хамтран ажиллах

НЯГТЛАН БОДОГЧ /ЦАЛИН/

-Цалин тооцооллын үйлчилгээний хүрээнд компаниудын цалинг тооцоолох -Цалингийн зардлын бүртгэлийг НББОУС, СТОУС, Монгол улсын Нягтлан Бодох Бүртгэлийн тухай хууль, Татварын бодлого, холбогдох дотоод журам, ажлын заавар, аргачлал, аюулгүй ажиллагааны зааврын дагуу хийж гүйцэтгэх

Механик инженер / УБ /

Компанийн нийт ашиглагдаж байгаа техник, хэрэгслэлүүдийн засвар ашиглалт, бүрэн бүтэн байдлыг хангах Тээврийн хэрэгслэлүүдийн их засварыг төлөвлөж, явах эд ангийн шаардлагатай засвар үйлчилгээг удирдан зохион байгуулах Тээврийн хэрэгслэлүүдийн бүрэн бүтэн байдлыг тухай бүрт нь шалгаж бүрэн бус тээврийн хэрэгсэл ажилд гаргахгүй байх гэх мэт Шаардлагатай сэлбэг хэрэгслэлийн жагсаалтыг гаргаж, худалдан авалтанд хяналт тавин, хүлээн авах, техникт суурилуулах ажлыг зохион байгуулах болон ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад ажил үүргүүд Компанийн өмчлөлийн техник тоног төхөөрөмжийн бүртгэл хөтлөлтийг хийн, зохих хугацаанд үзлэг оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулах  

Механик техникч /Оюу Толгой /

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ Мотор, моторын холбох хэрэгсэл, агааржуулалтын сэнс, конвейр, бутлуурын машин, гидрийн систем, хөргөлтийн систем, насос, шугам хоолойн тоног төхөөрөмж засварлах Схем зураг унших Уул уурхайн тоног төхөөрөмж ашиглалт

Хүнд машин механизмын оператор / Оюу Толгой /

Оюу Толгой Сайтад газар шорооны ажил хийнэ Богино хугацааны төсөл Howo Hyundai-520, Volvo-210, CAT-320 Compactor 20 ton, compactor 5 ton Dozer D8, D6 Greider 210 Loader 50 барина.

Ус зайлуулах инженер / Оюу Толгой /

Pipe scaling болохоос сэргийлсэн chemical research дээр ажиллах, Манайх уурхайн  dewatering system-д ашиглах боломжтой  chemical тодорхойлоод, туршилт хийх Dewatering system дээр chemical hiih design system судалж, аваад ашиглалтанд оруулах Dewating system-ийн ажиллагааг design capacity -д хүргэх зорилгоор доголдол үүсгэж байгаа асуудлыг тодорхойлж, шалтгааныг тодорхойлох, тохирох сайжруулалтын ажлууд хийх  Dewatering system дээр хийгдэх засварын ажлуудыг төлөвлөх, засварын ажлын хэрэгжилтийг хянах Dewatering system дээр  нэмэлтээр хийгдэх ажлуудын  scope тодорхойлох, дийзайн гаргах ажлыг тохирох, инженерийн багатай хамтарч гүйцэтгэх  Аюулгүй ажиллагааны сайжруулалтыг хэрэгжүүлэх Dewatering system operational monitoring dashboard хөгжүүлэх, үүнтэй холбоотой сайжруулалт хийх uuntei  Dewatering system-тэй холбоотой бусад нэмэлт ажлууд

Зургийн инженер / Оюу Толгой /

Ажлын явцыг захиалгач талд тайлагнах. Компьютер ашиглах өндөр ур чадвартай, түүн дотор Microsoft Excel ба Нарийвчилсан зураг төслийн ажлыг AutoCAD програм дээр 2 ба 3 хэмжээст орчинд хийж гүйцэтгэх Lirasaper болон тооцлолын программуудыг сайтар эзэмшсэн, мөн нэмэлтээр SolidWork ба AutoDesk Revit эзэмшсэн байх Барилгын төмөр хийцлэл дамнуурын тооцлол хийх Барилгын  загвар зураг боловсруулж хяналт тавиж батлуулах Хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент, хандлага сайтай байх – Эерэг хандлагатай ба сорилт бэрхшээлийг даван туулах хүсэл эрмэлзэлтэй байх. Уул уурхайн болон барилгын чиглэлээр англи хэл дээр ярих, бичих чадвартай байх – Монгол ба англи хэлний аль аль дээр харилцах чадвартай байх

ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТАН

Шаардлага болон шалгуур үзүүлэлтүүдийг бэлтгэж, түр хугацааны үйлчилгээнд хувь нэмрээ оруулж, цаг үеийн тусламж үзүүлж, чиглүүлэх. Ажлын байрны өргөдлүүд, резюме болон ажил горилогчдын бүртгэл хийж, хүний нөөцийн бүртгэл хийх. Шаардлагатай хүмүүстэй холбогдож, тайлбар аван ажил горилогчдыг баталгаажуулах. Форм болон ажлын байрны өргөдлүүдийг хүлээн авч, шинэ ажилчдыг бүртгэх, гүйцэтгэлийг баталгаажуулах. Урамшууллын хөтөлбөрүүдийг тайлбарлаж, ажилчдад туслах. Хуулийн зохицуулалтуудад нийцүүлэн ажиллаж хуулийн асуудлаас сэргийлэх. Хүний нөөцийн мэдээллийн найдвартай байдлыг хамгаалж, менежер болон ажилчдын итгэлийг дааж ажиллах. Боловсролын үйл ажиллагаануудад оролцож, мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх; техникийн нийтлэлүүд унших. Шаардлагтай ажил үүргүүдийг гүйцэтгэж, хүний нөөцийн болон байгууллагын эрхэм зорилгыг биелүүлэх.

МЕХАНИК

Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ Тоног төхөөрөмжийн хугацаат засвар үйлчилгээг төлөвлөгөөний дагуу шалгах, хөдөлгүүр болон бусад эд ангийн тосыг солих, дугуй солих, хүрдийг тэнцвэржүүлэх, филтерүүдийг солих гэх мэт урьдчилсан засвар үйлчилгээг хийх Тээврийн хэрэгслийн ажиллагааны нөхцлийг хадгалж ажиллах, үзлэг хийх, хөдөлгүүрийн эвдрэлийг засах, механик болон цахилгааны системийн эвдрэл гэмтлийг засварлах, сэлбэг хэрэгсэл зэргийг солих, тээврийн хэрэгслийн их биений эвдрэл гэмтлийг засварлах Тээврийн хэрэгслийг шалгаж, унаж үзэх замаар тээврийн хэрэгслийн ажиллагааг баталгаажуулах, хяналтын системийг тохируулах   Тээврийн хэрэгслийг цэвэрлэх, будах зэргээр гадна харагдах байдлыг засварлах Үйлчилгээ болон засварын бүртгэлийг хийх замаар тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийх Үйл ажиллагааны заавар журмыг даган мөрдөх, эвдрэл гэмтлийг засварлах, сэлбэг хэрэгслийг захиалах, хангалтын дагуу урьдчилсан засвар үйлчилгээг хийх Баталгаат засвар үйлчилгээний газрын үйл ажиллагааны дагуу үйлчилгээг хийлгэх, зардлыг хэмнэх, хийлгэсэн үйлчилгээ болон сэлбэг хэрэгслийг үнэлэх Шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж байгууллагын болон засвар үйлчилгээнй зорилтыг хэрэгжүүлэх   ХАБЭА аюулгүй ажиллагаа ·         Ажлыг гүйцэтгэхдээ өөрийн болон хамтран ажиллагсдын аюулгүй ажиллагаанд анхаарах ·         ХАБЭА үйл ажиллагаанд байнга, идэвхитэй оролцох ·         НБИК ХХК-ийн ХАБЭА үйл ажиллагааны талаарх дүрэм журмыг байнга сахин мөрдөх ·         Ажлын байрны орчны аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээ, заалтыг сайтар анхааран, шалгасны дараагаар үйл ажиллагааг эхлэх ·         Ямарваа нэгэн осол аваар гарсан болон ХАБЭА дүрэм журмыг зөрчсөн үйлдлийг зогсоон, шаардагдах удирдах ажилтанд мэдээлэх

Цахилгаанчин /ОТ/

Цахилгааны схем батлагдсан зургийн дагуу угсралт, суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэх Цахилгааны самбар, дотор болон гадна цахилгааны холболт хийх Цахилгаан тоног төхөөрөмжийн туршилт суурилуулалт, ашиглалтанд оруулахад тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажиллах

ТӨСЛИЙН АДМИН

  Төслийн ажлын баримт бичиг боловсруулах,  Өдөр тутмын тайлан мэдээ гаргаж ажлын гүйцэтгэлийг удирдлагад танилцуулах

БАРИЛГЫН ИНЖЕНЕР

Барилгыг зураг төслийн дагуу барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэл болон бусад ажилд барилга захиалагчийн хяналт тавих, Барилга байгууламжийн төлөв байдлыг, үнэлэх бат бөх чанарыг тооцоолох норм дүрмийн шаардлагыг хангах, Барилгын төслийг төлөвлөх, хянах, зохицуулах, уяалдуулах ажлыг зохион байгуулах, Барилгын гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаний түүх, үйл ажиллагаа, ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын түүх, гүйцэтгэлийн чанар, санхүүгийн чадамж болон бусад холбогдох мэдээллийг бүрэн судалж, сонгон шалгаруулах, Барилгын ажлын гүйцэтгэл, Гүйцэтгэгч байгууллагуудын барилгын явц, гүйцэтгэл, чанарын талаар хяналт шалгалт хийх, зөрчлийг арилгуулах, ажлын явцын тэмдэглэл үйлдэх, тайлагнах, ажлын гүйцэтгэлийг хүлээн авах болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.   

ХАБЭА-н инженер

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх. Ажиллагчдыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах

БАРИЛГЫН ИНЖЕНЕР

  Төслийн гүйцэтгэх ажлыг удирдан зохион байгуулах,  ажлын норм, дүрэм, стандарт, техникийн нөхцлийн шаардлагыг бүрэн хангах, хяналт тавих.    

ГЕОДИЗИЙН ТЕХНИКЧ

-Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллана. - Шууд удирдлага геодизийн инженерийн зааварчилгааг биелүүлнэ

БЕТОН АРМАТУРЧИН

  Ажлын байрны тодорхойлолтын дагуух чиг үүрэг гүйцэтгэнэ.      

Мужаан

  - Хариуцсан чиглэлээр тогтмол урьдчилсан үзлэг, шалгалт гүйцэтгэх, шаардлагатай засвар үйлчилгээг тухай бүрт нь гүйцэтгэх - Засвар үйлчилгээнд шаардлагатай бараа материалын нөөцийн захиалгыг нэгтгэж өгөх;  - Хөдөлмөрийн аюулгүй байдлын холбогдох журам, стандартыг хэрэгжүүлэн ажиллах;        

Чанар, хяналтын техникч

Төслийн талбайд гүйцэтгэх ажилд чанарын хяналт тавьж, чанарын доголдолгүй ажил хүлээлгэж өгөх; Төслийн талбйа дахь процессын чанарын хяналтыг холбогдох журмын дагуу явуулах, бүртгэл хөтлөх, баримтжуулах; Ажлын гүйцтцэтгэл, явцад хяналт тавих холбогдох кемпийн дүрэм журмыг мөрдүүлэх Техникийн болон бусад норматив баримт бичгийг үндэслэн хүлээн авах, шаардлагатай үед дүгнэлт гаргуулах; Төслийн үе шат дамжлагууд дээр тавигдах техникийнй горимын мөрдөлтийг хариуцах,  аливаа үл тохирол илэрсэн нөхцөлд залруулах арга хэмжээ авах, шаардлагатай бол үйл ажиллагааг түр зогсоож хэвийн ажиллагааг хангуулах; Чанарын менежментийн тогтоолцод нөлөөлж болох бүх үе шатны ажлыг хяналттай байлгах явдлыг хариуцах; Чанарын гологдол гарч болох эрсдэлээс сэргийлэх асуудлыг хариуцах; ХАБЭАБО-ны бодлого, удирдлагын тогтолцооны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд туслах,   холбогдох дүрэм журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх; Ажлын байранд тавигдах шаардлага Усны барилга, байгууламжийн инженерийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх Бичиг баримт боловсруулах чадвартай байх Мэргэшсэн инженерийн зэрэгтэй байх

Барилгын чанар хяналтын инженер /Оюу толгой/

Чанар хяналтын бодлогын баримт бичиг боловсруулах, стандарт, төслийн чанарын менежментийн процессыг оновчтой нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, Барилга угсралтын гүйцэтгэл, материалын чанарыг хянах, акт бичиг баримтыг бүрдүүлэх Төслийн цар хүрээ төлөвлөлтөнд уялдуулж чанарын төлөвлөлтийг гаргаж, зардлыг тооцох чадвартай байх

ШАТ УГСРАГЧ / ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛД

Ажлыг гүйцэтгэхдээ, холбогдох дүрэм журам, зааврын дагуу шатыг угсрах; Мэргэжлийн ажилтнаар баталгаажуулалтын пайзыг өлгөх, огноог бичүүлэх; Хаалт хашилт гэх мэт тэмдэг тэмдэглэгээний анхааруулгыг байршуулах, бусад ажилтнуудаас тус тэмдэг тэмдэглэгээг байршуулах тал дээр анхааруулах, зүүж байгаа эсэхийг хянах; Шатыг угсрахын өмнө болон угсрах явцад хийгдэж буй ажлууд стандарт, нормын дагуу явагдаж байгаа эсэхийг хянах, нормын дагуу байлгах тал дээр анхаарах; Ажил гүйцэтгэсний дараагаар шаардагдах стандартын дагуу байгаа эсэхийг хянах, давтан шалгах.

Барилгын түр шат угсрагч /Оюу толгой/

- Холбогдох дүрэм, журам зааврын дагуу шатыг угсрах - Мэргэжлийн ажилтнаар баталгаажуулалтын пайзыг өлгөх, огноог бичүүлэх - Шатыг угсрахын өмнө болон угсрах явцад хийгдэж буй ажлууд стандарт, нормын дагуу явагдаж байгаа эсэхийг хянах, анхаарах 

ХАБЭАБО-НЫ АЖИЛТАН / Оюу Толгой /

ХАБЭА бодлого, дүрэм журам, төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон бусад бичиг баримт хөтлөлтийг сайжруулах, боловруулах, сургалт зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих

ТӨСЛИЙН МЕНЕЖЕР /Оюу Толгой/

Төслийн мөчлөгийн бүхий л үе шатанд судлах, төлөвлөх, гүйцэтгэх, хяналт тавих, төгсгөл хүртэлх ажлуудыг хариуцан, шаардагдах арга хэмжээнүүдийг зохион байгуулах, ТУГ-аас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг судлах, амжилттай төлөвлөх, заагдсан хугацаанд нь батлагдсан төсвийн дагуу хэрэгжүүлэх; Бодлогыг хэрэгжүүлэх, журмыг мөрдүүлэх, төслийг үр дүнтэй удирдаж, төслийг хүлээлгэж өгөх хүртэл Төслийг шууд удирдлагаар хангаж ажиллана.

Оосорлогч дохиочин / Оюу Толгой /

Өргөлтийн ажлын бүх зүйлийг Ахлах ажилтан болон краны багтай хамтран төлөвлөж, зохицуулах, өргөх ачааны жинг тодорхойлох, оператортай харилцан холбогдох зөв арга замыг сонгох, ачааг зөв оосорлосон эсэхийг анхаарах, краны өргөлтийн зайд ямар нэг саад байхгүй эсэхийг баталгаажуулах, операторт дохио өгөх, өөр дохиочин томилох эсвэл дохиочин дохио өгөх, болон үйл ажиллагааг аюулгүй явуулахад анхаарна;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 6-р хороо, Яармаг, Наадамчдын зам гудамж, 184 байр, 4 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.